Европын санхүүчдийн цалин 60 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Европын санхүүчдийн цалин 60 хувиар буурчээ

Европын банкуудын топ-менежерүүдийн дундаж цалин 2009 онд бараг 60 хувиар буурсан байв. Санхүүгийн томоохонд орох 17 байгууллагын удирдагч нарын авсан цалинг судлаад энэ тухай The Financial Times сонин бичив.

Сонины өгүүллээр 2008 онд санхүүчдийн  дундаж цалин 14 сая ам.долларт хүрч байсан бол өнгөрсөн жилд зургаан сая болтлоо буурсан байна. Goldman Sachs банкны тэргүүн Ллойда Бланкфейн, Barclays банкны тэргүүн Жона Вэрли мөн JPMorgan Chase-ийн удирдагч Жейми Димон нарын цалин хамгаас ихээр хасагджээ.
Гэхдээ өнгөрсөн жилд  цалин нь өссөн захирлууд ч  байна. Credit Suisse-ийн Брейди Дуган ба  Deutsche Bank-ны Йозеф Акерманн  нар өнгөрсөн жил 18 ба 13 сая долларыг тус тус авсан байлаа. Royal Bank of Scotland банкны тэргүүн Стивен Хестерын цалин 10 сая гаруй ам.доллар байв.

Санхүүчдийн өндөр цалин хөлс нь тэдэнд эрсдэлтэй ажиллагаа явуулахад нь саад болоогүй учраас түүнийг санхүүгийн хямралын гол шалтгааны нэг болгосон байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж