Өндөр албан тушаалтнуудын хамаатныг албан тушаалд томилохыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

Өндөр албан тушаалтнуудын хамаатныг албан тушаалд томилохыг хориглоно

Өндөр албан тушаалтнуудын хамаатныг албан тушаалд томилохыг хориглоно

Засгийн газрын хуралдаанаар өчигдөр /2022.12.21/ төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдийг албан тушаалд томилохыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д ойрын хугацаанд өргөн барихаар шийдвэрлэжээ.

Тодруулбал,  уг төсөлд дэд сайдаас дээш албан тушаалтны хамаарал бүхий этгээдийг төрийн удирдах албан тушаалд томилохыг хориглох заалт оруулсан юм байна.  УИХ-аас хуулийн төслийг баталсан тохиолдолд УИХ, Засгийн газрын гишүүдийн эхнэр, хүүхэд зэрэг хамаарал бүхий этгээдийг төрийн удирдах албан тушаалд томилох нь хууль зөрчсөн болох аж.

Өнгөрсөн хугацаанд төрийн алба төрлийн алба болж хувирсан тухай шүүмжлэл олонтаа гарч байв. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр эцгийнхээ нэр нүүрээр Гадаад харилцааны яаманд тогтвортой алба хашиж ирсэн тухай шүүмжилдэг байв. Тэгвэл энэ мэтчлэн асуудал нүүрсний хулгайн дуулианаар цэгцлэгдэж мэдэх нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж