Аргентины шивээсчид Мессигээс болж амрах завгүй ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

Аргентины шивээсчид Мессигээс болж амрах завгүй ажиллаж байна

Аргентины шивээсчид Мессигээс болж амрах завгүй ажиллаж байна

Шигшээ баг нь дэлхийн аваргад түрүүлсэн учир Лионель Мессигийн хөрөг зургийг бие дээрээ мөнхлөх гэсэн аргентинчууд олширч, шивээсний студиуд ачаалал ихтэй, амрах завгүй ажиллаж байгаа аж.

Хөлбөмбөгийг бараг шашин мэт шүтэж, агуу Марадонагоо бурхан мэт тахидаг Аргентины ард иргэд өнгөрсөн Мягмар гаригаас эхлэн баярын жагсаал хийж, алтан цом хүртсэн баг тамирчдаа нийслэл Буэнос Айрес хотноо халуун дотноор угтаж авсан.

Энэ түүхэн мөчийг, Мессигийн дүрийг мөнхлөх гэсэн хүсэлтэй хүмүүсийн эрэлтийг хангаж чадахгүй байгаа гэнэ.

Буэнос Айрест үйл ажиллагаа явуулдаг Себастиан Аргуэлло Паз гэх шивээсчин залуу ярихдаа “Месси болон шигшээ багийн шивээс хийлгэх гэсэн иргэд олон байна. Тэд бүр финалаас өмнө захиалгаа өгчихсөн байсан. Манай үүдэнд ийм урт дараалал үүснэ гэж бодсонгүй” гэжээ.

Финалын тоглолтын дараа Аргуэлло болон түүний студийн утас зогсоо зайгүй дуугарч, цаг авах гэсэн хүмүүсийн давалгаанд өртжээ.

Харин шивээс хийлгэсэн Рамиро Солис гэх залуу “Би уг нь нэмж шивээс хийлгэхгүй гэж шийдсэн байсан юм. Гэхдээ Мессиг цом өргөхийг хараад энэ залуу шивээс хүртэх эрхтэй гэж бодсон” гэв. Мөн 68 настай Мариа Селиа Компаньо гэх бүсгүй “Мессиг “Юугаа харсан юм бэ, тэнэг минь” гэж хэлэхийг хараад хэрэв бид түрүүлвэл энэ үгээр нь шивээс хийлгэнэ гэж бодсон” гэлээ. Одоо түүний гар дээр энэ үг бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж