Британичууд эдийн засгийн хямралыг үл харгалзан энэ зул сараар гэрийн тэжээмэл нохой, муурныхаа бэлгэнд 873 сая фунт стерлинг зарцуулахаар төлөвлөж байна. Судалгаанаас үзэхэд британичуудын тавны дөрөв нь нохой, муурандаа 50 фунт стерлинг зарцуулна гэв.
Зул сарын баярын уламжлалт оройн зоог бэлдэхэд шаардлагатай хүнсний бүтээгдэхүүний үнэ 30 гаруй хувиар өссөн. “Good Housekeeping” цахим хуудаснаас саяхан хийсэн судалгаагаар энэ нь тодорхой болжээ. Тодруулбал, хамгийн хямд төсөр хоол бэлдэх 11 төрөл зүйлийн бүтээгдэхүүн авахад 2021 онд 21 фунт стерлинг зарцуулж байсан. Харин энэ жил 29 фунт стерлинг болж өсчээ. Энэ мэт үнийн өсөлт байгаа хэдий ч амьтанд хайртай хүмүүс тэжээвэр амьтдаа баярлуулах аж.
Гэрийн тэжээвэр амьтдын бэлгийн сонголтод янз бүрийн тоглоомууд, амттан, бяцхан ор, хүзүүний гинж, оосор гэх мэт дагалдах хэрэгслүүд, хувцас, шампунь, анхны тусламжийн хайрцаг зэрэг зүйл байж болох юм.
Эх сурвалж: THE MIRROR