Төрийн болон ТӨК-иудын өр төлбөр 18.1 их наяд төгрөгт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

Төрийн болон ТӨК-иудын өр төлбөр 18.1 их наяд төгрөгт хүрчээ

Төрийн болон ТӨК-иудын өр төлбөр 18.1 их наяд төгрөгт хүрчээ

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн хэлснээр, 2021 оны байдлаар төрийн болон төрийн өмчит компаниуд 10.6 их наяд төгрөгийн орлого олж, зардал нь 9.1 их наяд давж, өр төлбөр нь 18.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Төсөвт үйлдвэрлэл 1.8 их наяд төгрөгт хүрч, ногдол ашигт 2021 оны байдлаар 207.2 тэрбум төгрөг зарцуулж, нийт 1.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Төрийн өмчит компаниудыг дотор нь ангилж үзвэл, төрийн өмчийн үйлдвэрийн газар 21, төрийн өмчит хувьцаат компани 51, төрийн өмчит ХХК 21, төрийн өмчийн оролцоотой компани 12 байгаа аж.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд 2021 оны байдлаар 7 их наяд 675 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Дээрх компаниудын хөрөнгө оруулалт 2021 онд 4.1 их наяд төгрөгт хүрсэн бол худалдан авалтуудын 89 орчим хувь нь 4-5 компани дээр оногдож буй юм байна.

Олон улсын байгууллагаас Монгол Улсад төрийн өмчийн компанийн удирдлагын томилгоонд төрийн оролцоо маш өндөр.  Иймд худалдах, худалдан авах ажиллагаа, боловсон хүчний бодлого нь томилсон, томилуулсан хүний эрх ашигт үйлчлэх ёстой гэсэн дүгнэлт, зөвлөмж өгсөн байна.

Засгийн газар төрийн болон төрийн өмчит компаниудыг хувьчилж, хяналтад оруулснаар засаглал, ил тод байдалд ахиц гарна гэж тооцож, хуулийн төсөл боловсруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж