ШЕЗ-ийн даргаар Р.Онончимэгийг сонголоо

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

ШЕЗ-ийн даргаар Р.Онончимэгийг сонголоо

ШЕЗ-ийн даргаар Р.Онончимэгийг сонголоо

Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ дарга, доктор, профессор Дорждамбын Зүмбэрэллхамын даргалж ажиллах хуульд заасан хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж, шинэ даргаа сонголоо.

Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар ШЕЗ-ийн даргаар Ренчиндоржийн Онончимэг сонгогдлоо. ШЕЗ-ийн дарга Р.Онончимэг бүрэн эрхийнхээ хугацаанд шүүхийн шинэтгэлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогыг үргэлжлүүлж, үйл ажиллагааны залгамж чанарыг хангаж, нийт алба хаагчдаа чадавхжуулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Р.Онончимэг нь ШЕЗ-ийн хамгийн залуу гишүүн бөгөөд анхны эмэгтэй дарга болж буй юм.

Р.Онончимэг нь: 

  • 1996-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйч(бакалавр),
  • 2001-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн магистр,
  • 2005-2007 онд Удирдлагын академид Бизнесийн удирдлагын менежер,
  • 2009-2011 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Англи хэлний орчуулагч(бакалавр)-ийн мэргэжлийн зэргийг тус тус хамгаалсан. 2018 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд докторантурт элсэн суралцаж байна.
  • Түүнчлэн 2001-2003 онд Монголын Нотариатчидын танхимд Архивч, мэдээллийн албаны ажилтан,
  • 2003-2011 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч,
  • 2003-2017 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч 2017-2021 онд Монголын Нотариатчидын танхимын Ерөнхийлөгч,
  • Нийслэлийн тойргийн нотариатч, 2021 оны 11 дүгээр сарын 25-аас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн,
  • 2022 оны 12 дугаар сарын 22-оос эхлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж