2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 342,246,886 төгрөгийн үнийн дүн бүхий 756,377 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсөж, 17компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Могойн гол" ХК (BDL +14.91%), "Ариг гал" ХК (EER +12.52%) болон "Монос хүнс" ХК (MFC +11.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол керамик" ХК (KEK -14.62%), "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -6.46%) болон "Ремикон" ХК (RMC -3.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,631 ширхэг нэгж эрхийг 17,294,939 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг бондыг 99,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.17 хувиар буурч, 36748.42 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,737,521,771,567 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ