Мбаппе амрахыг хүссэнгүй, эргэн бэлтгэлдээ оржээ

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

Мбаппе амрахыг хүссэнгүй, эргэн бэлтгэлдээ оржээ

Мбаппе амрахыг хүссэнгүй, эргэн бэлтгэлдээ оржээ

Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе дэлхийн аваргын финалд хожигдоод ердөө 72 цагийн дараа бэлтгэлдээ оржээ. Тэрбээр өчигдөр/2022.12.21/ ПСЖ-ийн бэлтгэлийн бааз дээр ирж, багийнхантайгаа нэгдсэн гэнэ.

Мбаппе хурдхан шиг клубын хөлбөмбөгийн хэмнэлээ эргүүлэн олохыг хүсч байгаа нь ойлгомжтой. Финалд гурван гоол оруулж, алтан шаахайн эзэн болсон ч түүний аялал санаснаар нь төгсөөгүй.

Мбаппе дэлхийн аваргын дараа “Бид эргэн ирнэ” гэж инстаграм хуудаснаа нийтэлсэн.

Харин түүний багийн хамтрагч Месси удаан хүлээсэн алтан цомоо гардаж одоог хүртэл баяраа тэмдэглэсээр байна. Сүүлд гарсан мэдээллээр Аргентин эр ПСЖ-тэй дахин нэг жилээр гэрээ сунгажээ.

Мбаппе дэлхийн аваргын финалын дараа буюу Даваа гаригт ПСЖ-ийн спортын захирал Луис Кампос болон дасгалжуулагч Кристоф Галтье нартай холбогдож, бэлтгэлдээ орох хүсэлтэйгээ илэрхийлсэн аж. Мөн Мароккогийн хамтаар хагас шигшээд шалгарсан Ашраф Хакими багийнхаа бэлтгэлд хамрагдаж эхэлжээ.

ПСЖ ирэх Лхагва гаригт Страсбург багийн эсрэг тоглоно. Тус тоглолтод Месси болон Неймар тоглох эсэх нь эргэлзээтэй байна.

Галтье Мбаппегийн талаар “Түүнийг харсандаа баяртай байна. Килиан дэлхийн аваргаар гайхалтай байлаа. Шилдэг довтлогч, сайн хамтрагчидтай байсан ч заримдаа хамгийн гайхалтай цомыг хүртэж чаддаггүй гэдгийг хүн бүхэнд харууллаа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж