Дэлхийн худалдааны байгууллагын арбитраас Хонконгийн бараа бүтээгдэхүүнд "Хятадад үйлдвэрлэв" гэсэн шошго тавих АНУ-ын шаардлагаас татгалзжээ.
Хонгконгийн ардчиллын төлөөх 2019-2022 оны жагсаалыг хүчээр дарсныг нь эсэргүүцэн АНУ-аас дээрх шаардлагыг тавьж, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбон тайлбарлажээ.
Гэвч АНУ нь ийм шаардлага тавьснаараа Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийн дагуу хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзсэн байна. Дэлхийн худалдааны байгууллагын шүүгч нар үүнийг дүрмээс тусгайлан авч үзэх яаралтай нөхцөл байдал биш гэж үзсэн аж. Тус шийдвэрийг АНУ эсвэл Хонгконгийн талаас давж заалдах эрхтэй.
Их Британийн колони байсан Хонгконг нь Хятадын засаг захиргааны онцгой нэгж гэж явдаг ч Дэлхийн худалдааны байгууллагад бие даасан гишүүний статустай аж. АНУ-ын зах зээл нь Хонгконгийн экспортын дөнгөж 0.1 хувийг эзэлдэг.
ЭХ СУРВАЛЖ: MARKET WATCH
Холбоотой мэдээ