ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2022.12.21/ Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзсан. Энэ үеэр тэд Финландын хилийн дагуу цэргийн анги байршуулах талаар ярилцжээ.
Финланд, Швед улсууд НАТО-д элсэхээр хүсэлтээ өгөөд буй. Тиймээс цэрэг байршуулах шийдвэр нь Оросын хилийн ойролцоо байр сууриа нэмэгдүүлж, Финланд, Шведийн зардлаар холбоогоо өргөжүүлэх гэсэн НАТО-ийн хүсэлтэй холбоотой гэж Сергей Шойгу хэлжээ. Өдгөө Оросын армид нэг сая албан хаагч байна. Үүнийг 1.5 сая болгоно гэж Шойгу хэлсэн. Мөн 695 мянган сайн дурын гэрээт цэрэг нэмнэ гэжээ. Цэргийн хүчээ хэзээ нэмэгдүүлэхээ тэр хэлээгүй.
Харин Финланд улс Шойгугийн хэлсэн үгэнд олон тооны алдаа байгааг онцолсон. Финланд улс аюулгүй байдлын бодлогоо бие даан шийдвэрлэдэг гэж мэдэгджээ.
Финланд, Орос улсууд ойролцоогоор 1340 км хиллэдэг. Олон арван жилийн турш төвийг сахьсан байр суурьтай байсан Швед, Финланд улсууд дайн эхэлсний дараа НАТО-д элсэх хүсэлтээ өгсөн. НАТО-ийн гишүүн 30 орны 28 нь тэдний гишүүнчлэлийг хэдийнэ зөвшөөрчээ.
Эх сурвалж: KIYV INDEPENDENT