Дэлхийн хувь заяа хэний гарт байна вэ…

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

Дэлхийн хувь заяа хэний гарт байна вэ…

Дэлхийн хувь заяа хэний гарт байна вэ…

Дэлхий дахины хамгийн гол асуудал нь Барууны улстөрчдийн чадваргүй байдал болоод байна.


Олон улсын байдал огцом муудсан нь олон талаараа Европын хэд хэдэн улс төрчдийн улс төрийн алдаанаас үүдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоод байна. Тухайлбал, Лиз Трасс Их Британийн Ерөнхий сайдаар ердөө сар хагасын хугацаанд ажиллаж байгаад огцорсон нь үүнийг батлаад байх шиг. Ингэхдээ тэрээр сөрөг хүчнийхний төдийгүй өөрийн намынхны шахалтад орж огцорсон ба улстөрчид түүний «санхүүгийн стратеги»-ийн улмаас фунтийн ханш огцом унасныг уучилж чадсангүй. Их Британийн Ерөнхий сайдаар хамгийн богино хугацаанд ажилласан хэмээн түүхэнд бичигдэх Лиз Трасс огцрохынхоо өмнөхөн ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа нэр хүндгүй болоход бэлэн байгаа тухайгаа ярьж байсан ба тэрээр ийнхүү хэлсэн үгэндээ хүрлээ гэж хэлж болно. Үүний үр дүнд 10-р сарын 24-нд Их Британийн 79 дэх Ерөнхий сайдаар болон Консерватив намын тэргүүнээр Риши Сунак сонгогдов.

Гэвч Их Британийн Ерөнхий сайдын бүтэлгүйтэл нь Европын улс төрд тохиож буй цорын ганц азгүйдэл биш юм. Тухайлбал, Барууны орнууд Украинд цэргийн тусламж үзүүлснээрээ юунд хүрэв? Дипломат ажиллагаа яагаад бүтэлгүйтсэн бэ? Европын эдийн засаг төдийгүй нийгэм, улс төрийн бүтэц агуу эрсдэлтэй тулгарч байна. Өдгөө Баруун Европын олон шинжээчид Европын холбоо нь ойрын хугацаанд Балтын тэнгис дэх нефтийн хоолойг тэсэлж, Оростой илт сөргөлдсөндөө харамсах болно гэдэгт итгэлтэй байна. Гэвч олон улсын байдал улам хурцадсаар байгаатай холбогдуулан өдөр бүр нэмэгдэж буй тэрхүү аюулыг бүрэн дүүрэн ухамсарлан ойлгож байгаа хүн ЕХ-ны удирдлагад байхгүй байгаа бололтой.

Тухайлбал, ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррелийн мэдэгдлийг эргэн санахад түүнд бодит байдлын талаар найдвартай мэдээлэл дутмаг байгааг маш тодорхой ойлгож болно. Мадрид дахь Антверпенийн Карлын санд үг хэлэхдээ тэрээр Украин дахь хямрал нь Европын хувьд гэнэтийн зүйл болсон, Тайванийн хямрал мөн гэнэтийн зүйл болсон, хүнсний хямрал нь бүүр ч их гэнэтийн зүйл болсон гэсэн билээ. ЕХ-ны Гадаад хэргийн сайд, социалист асан тэрээр улс орнуудад дараалан ялалт байгуулж буй баруун жигүүрийнхний нэр хүнд өсөж байгаад ихэд гайхан, харамсаж байна. Гэхдээ ЕХ болон Барууны орнуудын удирдагчид өөрсдийгөө ийнхүү чадваргүй, муу талаасаа харуулж байхад ийнхүү баруун жигүүрийнхний нэр хүнд өсөж байгаад гайхаад байх зүйл байна уу…

Орос улс Европт энх тайван, тогтвортой байдлыг бий болгох оролдлогуудыг нэлээн удаан хугацааны турш хийсэн ч аливаа үр дүнд хүрч чадаагүй. Эцэст нь Боррель барууныхан Оросын талд байнга худал хэлж байсныг бүдэг бадаг ч гэсэн хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр «Хойд Атлантын холбоо Оросын талд өгсөн зарим амлалтуудаа биелүүлээгүй» гэсэн ба энд тэрээр олон улсын аюулгүй байдлын хамгийн чухал хэлэлцээрүүдийн тухай ярьж байгаа юм. Тодруулбал, НАТО-гийн орнууд Германыг нэг улс болгон нэгтгэхэд Москва дэмжлэг үзүүлсний хариуд дорно зүгт тэлэхгүй гэж амласан.

Сануулахад, Дэлхийн 2-р дайны дараа Герман улс нь Бонн дахь нийслэлтэй Баруун болон Берлин дэх нийслэлтэй Зүүн Герман хэмээн хоёр тусгаар улс болон хуваагдсан билээ. Түүнчлэн Зүүн Германд Зэвсэгт хүчний баруун бүлэг хэмээх Зөвлөлтийн хүчирхэг цэргийн бүлэглэл байршиж байсан тул Москвагийн зөвшөөрөлгүйгээр энэхүү хоёр улсыг нэгтгэх ямар ч боломжгүй байв. Михаил Горбачев америкчууд болон тэдний холбоотнуудын «НАТО дорно зүг сөхөм ч тэлэхгүй» гэсэн аман амлалтад итгэж, хэлэлцээгээ албажуулалгүйгээр Зөвлөлтийн цэргийг Германаас гаргажээ. Гэсэн ч НАТО-гийн амлалтууд нь яриа хэлэлцээний протоколд бичигдэн үлдсэн ба эдгээр цаас нь албан ёсны баримт бичиг юм.

Үнэн хэрэгтээ Барууны орнуудын хууран мэхлэлтийн цар хүрээ маш тодорхой бөгөөд өнгөрсөн хугацаанд НАТО-г өргөжүүлэх таван давлагаа ар араасаа өрнөсөн. Тодруулбал, 1999 онд Польш, Чех болон Унгар, 2004 онд – Болгар, Эстони, Латви, Литва, Румын, Словак болон Словени, 2009 онд – Албани болон Хорват, 2017 онд – Монтенегро, харин 2020 онд – Хойд Македон зэрэг улсууд эвсэлд ар араасаа элсэн нэгдсэн. Тиймээс Европын дипломат бодлогын тэргүүн нь барууныхны заль мэхийн цар хүрээ, ач холбогдлыг сааруулан багасгахыг оролдож байгаа нь илт байна.

Угийн Боррель бодлогогүй мэдэгдэл хийдгээрээ дэлхийн түүхэнд үлдэх бөгөөд түүний хэлсэн үгнээс олон «сувдан хэлхээ» олж болно. Тэрээр нэг удаа «Бидний эртний дайсан Орос Улс» гэсэн ба энэхүү үгсийг Испанийн социалист асан хүн Дэлхийн хамгийн цуст дайны үеэр Европыг нацистын халдвараас ангижруулсан улсын тухай хэлсэн. Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлэхэд Европын холбооны хамгийн гол дипломатч хүн «Энэхүү мөргөлдөөнийг бид зөвхөн дайны талбарт л шийдвэрлэх ёстой» гэсэн дипломатч хүний амнаас гарах ёсгүй үгсийг хэлж, ер бусын зохисгүй мэдэгдэл хийсэн…

Бельгийн Брюгге хотод болсон Европын Дипломат академийн нээлтийн ажиллагааны үеэр Боррель Европыг «арчилгаатай цэцэрлэгт хүрээлэн»-тэй, харин дэлхийн бусад улс орнуудыг «зэрлэг түрэмгий ширэнгэн ой»-той зүйрлээд, «Бид давуу эрхтэй хүмүүс» хэмээн тодотгосон.

«Дипломатч»-ын ийнхүү үгсийг Хятад, Энэтхэг зэрэг орнууд төдийгүй Африк, Ази, Латин Америкийн улс орнууд доромжлол хэмээн хүлээж авсан.

Харин сүүлийн үед Боррель цөмийн сөргөлдөөний сэдвээр тоглолт хийж эхэлсэн ба тэр дундаа Орос улс цөмийн зэвсэг хэрэглэх магадлалтай хэмээн зарлах болов. Тухайлбал, тэрбээр «Украин руу хийсэн аливаа цөмийн дайралт нь бидний зүгээс цөмийн бус ч Оросын армийг устгахуйц хүчтэй цэрэг дайны хариу үйлдэлтэй тулгарах болно» хэмээсэн.

Ийнхүү Жозеп Боррель нь Оросын армийг, улмаар Орос улсыг тусгаар улсынх нь хувьд заналхийлж байна. Тэрээр аль нэг улсын тэргүүн биш, аль нэг улсын, эсвэл цэргийн эвслийн зэвсэгт хүчний командлагч биш гэдгийг энд тэмдэглэе. Хэн ч түүнд ийм мэдэгдэл хийх эрхийг олгоогүй. Тэрбээр сонгогдсон албан тушаалтан ч биш бөгөөд зүгээр л нэг ЕХ-ны хүнд сурталтнуудын нэг юм.

Байдены засаг захиргааны тэргүүлэгч улстөрчид ч мөн ийм замаар явж байгаа ба АНУ «хүн төрөлхтний амь амьдралыг зохион байгуулагч»-ын үүргийг гүйцэтгэхийг хүсэж байна. Тэд Украин улс тусгаар тогтнолоо олж авсан тэр мөчөөс түүний амьдралыг зохион байгуулах гэж оролдож эхэлсэн бөгөөд эцсийн эцэст өөрсдийн үзэмжээр зохион байгуулж чадлаа.

Гэхдээ иймэрхүү мэдэгдлүүдийг урьд өмнө нь хийж байсан ба тэдгээр мэдэгдлүүд нь мөн л Украинтай холбоотой байсныг санацгаая. Тодруулбал, Гуравдугаар Рейхийн нацизмын онолын гол онолчдын нэг болох Альфред Розенберг «Украины ард түмэн Германы зохион байгуулагч, удирдан чиглүүлэгч хүчгүйгээр оршин тогтнох боломжгүй» гэж байсан.

Нацистуудын Украинд хийж чадаагүй зүйлсийг Америкийн улстөрчид хийх гэж оролдож байгаа бололтой.

Зохиогч: улс төр судлаач, түүхч, зохиолч Вячеслав Катамидзе

Эх сурвалж: Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
8
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж