“Цөмөөхэй балет” үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

“Цөмөөхэй балет” үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ

“Цөмөөхэй балет” үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ

Дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр /2022.12.22/-ны өдөр Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг жил бүрийн арванхоёрдугаар сард тоглогддог “Цөмөөхэй балет”-ийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус балетын зорилго нь айл гэр бүхэнд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүүхэд насны дурсамж үлдээх болоод сайхан сэтгэл ямагт ялна хэмээх итгэлийг түгээх гэнэ.

Тэрбээр “МУГЖ, МУ-ын Соёлын элч Д.Алтанхуягийн найруулсан “Цөмөөхэй балет” ид шидийг амилуулахад дөрвөн хоног үлдлээ. Жилийн турш ажил, хөдөлмөртөө автан өнгийх завгүй явсан Улаанбаатар хотын иргэд, хүүхэд багачуудад жил бүрийн арванхоёрдугаар сард тоглогддог “Цөмөөхэй балет” мартагдсан ид шид, хүсэл мөрөөдлийг эргэн авчирдаг. Айл гэр бүхэнд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүүхэд насны дурсамж үлдээх болоод сайхан сэтгэл ямагт ялна хэмээх итгэлийг түгээх нь тус балетын зорилго юм. “Цөмөөхэй балет”-ыг үзсэн хүн бүхний царайнд гэрэл тодорч, зүрхэнд нь аз жаргалын гал дүрэлдээг ба сонгодог урлагийн тайзнаа сэтгэл догдлуулам түүхийг уран яруу хөгжим, бүжигтэйгээр үзсэн хүүхэд багачууд балетын ертөнцөд нэгэнт дурладаг.

Цөмөөхэй балетын Монгол улсад тоглогдох болсон шалтгаан гэвэл бэлтгэлийн үйл явц, тохижилт гээд тус балеттай холбоотой бүхэн нийгэмд сайн сайхан, баяр баясал, хайрыг түгээх зорилготой. Тус балет анх 2014 онд тавигдахад хамгийн жижигхэн бүжигчний дүр болох бяцхан хүүхэлдэйн дүрд тоглож байсан долоон настай Б. Анаргэрэл охин жилээс жилд бие, ур чадвар нь өссөөр 2022 онд мэргэжлийн бүжигчний дайтай Испани, Цасан ширхгийн бүжгийг хийж байгаа нь бахархалтай. Үүнтэй адил 133 хүүхэд багачууд энэ жилийн тоглолтонд оролцож, мэргэжлийн бүжигчний хариуцлагатайгаар сэтгэл догдлон бэлдэж байгаа.

Цөмөөхэй балет”-аар 2022 оны аравдугаар сард үүсгэн байгуулагдсан Монголын анхны өсвөрийн балетын компани болох “Шинэ балет”-ын залуу бүжигчид гараагаа эхэлж байгаа нь энэ жилийн тоглолтын нэг онцлог юм. Урдаа томоохон зорилготой, сэтгэл нэгтэй, эрч хүчтэй залуу бүжигчид маань цаашид олон уран бүтээл гаргаж түүх бүтээх нь дамжиггүй. Энэ жилийн тоглолтонд Монголын балетын үндэсний сургуулийн сурагч Т.Есүй, Х. Тэгшжаргал, 3.Анирлан нар Клара охины дүрд тоглож байгаа бөгөөд УДБЭТ-ын жүжигчин Г.Батчимэг, Д.Нацагдорж, Б. Баасансүрэн, Ө.Мөнхжин, А.Тэмүүлэн, Б.Халиунаа, Х.Галтулга, Г.Нямцэрэн нар гоцолно. Магадгүй үзэгчдийн хувьд хамгийн том бэлэг нь МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуяг цөмөөхэйг урлан бүтээгч, нууцлаг авга ах Дроссельмайерт өөрийн биеэр тоглох юм.

Цөмөөхэйн мухлаг эргэн ирж сониуч бяцхан багачууд, үзэгчдэд албан ёсны худалдаагаа сонирхуулна. Жижиг том, олон янзын цөмөөхэй модон тоглоом, дүр дүрийн албан ёсны энгэрийн тэмдэг, богино ханцуйт цамц, мөн Гришко, Чакот брэндийн балетын хувцас хэрэгслийн үзэсгэлэнтэй танилцах боломжтой.

Цөмөөхэйн мухлагийн модон тоглоомын орлого “Шинэ балет” Өсвөрийн балетын хамтлагийн анхны бие даасан тоглолтонд хандивлагдах тул үзэгч олны худалдан авалт бүр ирээдүйн сонгодог урлагийн далайд дусал болно” гэлээ.

Энэхүү балет анх тавигдахад хамгийн жижигхэн дүр бүтээгч Б.АНАРГЭРЭЛ

-Би одоогоор 15 настай дунд сургуулийн сурагч. Цаашид балетын чиглэлээр суралцахыг хүсдэг. “Цөмөөхэй балет” нь анх 2014 онд тоглогдож эхэлсэн цагаас одоог хүртэл алгасалгүй дүрд тоглож байна. Анх модон цэргийн жижиг дүрд тоглож байсан. Түүний дараагаар Хулгана, Клара гэх мэт олон дүрийн охины дүрийг гурван жил бүтээсэн байдаг. Мөн түүний дараа “Тэнгэрийн дагина “гэх дүрийг авсан. Харин одоо мэргэжлийн жүжигчидтэй хамт гол дүрийг бүтээж байна.

“Шинэ балет” Өсвөрийн балетын хамтлагийн балетчин Н.ӨГӨӨДЭЙ:

-Би долоодугаар ангиасаа балетаар хичээллэж эхэлсэн. Харин “Цөмөөхэй балет"-аар анх удаа тайзан дээр гарах гэж байна. Би "Том хулгана" болох дүрд тоглох гэж байгаа. Театрын ах, эгч нар маань байнга зөвлөдөг учраа хэцүү зүйл төдийлөн гардаггүй. Энэ удаагийн “Цөмөөхэй балет"-д надаас гадна долоо хүүхэд оролцож байгаа.

 

Б.НАРАНГОО 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж