ДиКаприо дахиад дурласан уу?

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

ДиКаприо дахиад дурласан уу?

ДиКаприо дахиад дурласан уу?

Леонардо ДиКаприо Мягмар гаригт 23 настай жүжигчин, загвар өмсөгч Викториа Ламастай болзжээ. Тэрбээр 25 насны босго давсан эмэгтэйчүүдтэй үерхдэггүй гэдгээрээ алдартай ч хамгийн сүүлд 27 настай Жижи Хадидтай нэр холбогдоод байсан юм. ДиКаприо, Ламас нар Мягмар гаригт Мягмар гаригт Холливуд дахь “The birds street” клубээс тус тусдаа гарч ирсэн боловч нэг машинд сууцгаасан. Гэхдээ нэгэн эх сурвалжийн хэлснээр тэд хоёулханаа байгаагүй, олон хүмүүс хамтдаа оройн зоог барьцгаасан аж.

Жижи Хадид, ДиКаприо нар есдүгээр сард анх удаа хамтдаа папарацийн дуранд өртөж байв. 25 нас өнгөрсөн, ээж болсон эмэгтэйтэй Лео анх удаа болзсон нь энэ байлаа.

Викториа Ламасын талаар цухас дурдвал, тэрбээр жүжигчин Лорензо Ламасын охин бөгөөд алдарт Титаник кино дэлгэцнээ цацагдсанаас даруй хоёр жилийн дараа төржээ. Харин түүний ээж Шауна Сэнд нь жүжигчин, мөн “Playboy” сэтгүүлийн од юм. Тэр инстаграмд 22 мянган дагагчтай. Жүжиглэх, загвар өмсөхийнхөө хажуугаар тэр урлаг сонирхдог бөгөөд зурсан зургуудаа инстаграмдаа тогтмол нийтэлдэг. Түүнчлэн хуучин хувцас, гоёл чимэглэлүүдээ “DePop” нэртэй цахим хуудсаар дамжуулж зардаг.

Эх сурвалж: DAILY MAIL, HOLLYWOOD LIFE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж