С.Ганбаатар гишүүн худлаа яриад баригдав

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар гишүүн худлаа яриад баригдав

С.Ганбаатар гишүүн худлаа яриад баригдав

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуулийн төслөө уншсангүй юу, эсвэл нүүрсний том хулгайчийг яллагдагчаар татаад эхлэхээр худал мэдээлэл тараах шаардлага гарав уу?.

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.22/ хуралдааны үеэр тэрбээр “Өнөөдөр дахин нэг том хулгайг зогсоох хэрэг гарлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийг хувьчлах гэж байна, энийг зогсоох ёстой. Уул уурхайн биржийн тухай хуулийг дагалдаж орж ирж буй Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл дээр "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэл болон арилжаа эхлэх байгууллагын бүртгэлд бүртгүүлэх гэж заалт орж ирсэн байгаа. МАН-ынхан та нар энийг хийснээрээ бүрэн үхэлд хүрнэ” гэв.

Худал ярьж, хуулийн төслийн агуулгыг мушгидаг гишүүдийнхээ занг андахгүй болсон УИХ-ын дарга Г.Занданшатар “С.Ганбаатар гишүүн ээ, ард түмнийг төөрөгдүүлж болохгүй. Энэ бол ард түмний 1072 хувьцааг бүртгэлд хамруулах гэсэн агуулгатай заалт шүү” гэж залруулсан юм.

Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Монголын ард түмний эзэмшиж буй 1072 хувьцаа үхмэл байгаа. Ашгийг нөгөө эзэн хүртдэг, хөрөнгө оруулагч эзний хувиар хуралд оролцож чаддаггүй зэрэг асуудал бий. Үүнийг засч залруулах. Хоёрдугаарт, төрийн өмчит компаниудад хулгайн асуудал их гарлаа. Төр хянаж чадахгүй байна. Хувьцаа эзэмших эрхийг нь ард түмэнд нээж өгөх үүднээс энэ хуулийг батлахаар хэлэлцэж байна. Ажлын хэсэг санаачлага гаргаж, УИХ-ын тогтоолын төсөл гаргана. С.Ганбаатар гишүүн та байнгын хорооны хуралдаанд суусан. Тийм байтал ард түмэнд хувьцааны эрхийг нээж өгье гэснийг эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна шүү” гэж хуулийн төслийн агуулгыг мушгиж, худал ярьсныг нь шүүмжлэв.

С.Ганбаатар гишүүн таван үг хэлээд л тараа таниулдаг болсондоо гэж…

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж