Adam Sandler хамгийн сайн аав

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Adam Sandler хамгийн сайн аав

Холливуудын чадварлаг жүжигчин Adam Sandler хамгийн сайн аав гэдгээ дахин харууллаа. Тэрбээр өчигдөр Лос-Анжелост дөрвөн настай Sadie, 21 сартай Sunny хэмээх хоёр охиноо дугуйт тэргээр авч яван зугаацуулсан байна. Хэдийгээр жүжигчин багагүй ядарч байгаа харагдсан ч охидууд нь тун ч баяр хөөртэй, зугаатай байгаа харагдсан хэмээн гэрэл зургийг авсан зурагчин ярьжээ.

Тэд ийнхүү аялсаар “Plate” нэртэй ресторанд очиж, ээжтэйгээ уулзан хамт хооллосон байна.

Сонирхуулахад, тэрбээр “Just Go with It” нэртэй инээдмийн киноны гол дүрд Jennifer Aniston-той хамтран тоглож байгаа ба энэхүү кино ирэх оны хоёрдугаар сарын 11-нд нээлтээ хийх юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж