Хаан банкнаас 100 мянган ам.доллар завшсан хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

Хаан банкнаас 100 мянган ам.доллар завшсан хэрэг гарчээ

Хаан банкнаас 100 мянган ам.доллар завшсан хэрэг гарчээ

Хаан банкны кассаас 100 мянган ам.доллар хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ оны  арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 18.15 цагт Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах банканд "Манай ажилтан касснаас 100 мянган ам.доллар хулгайлаад явсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Энэ дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус банкинд ажилтай 27 настай, эрэгтэй З гэгч нь энэ оны аравдугаар сарын 28-наас арванхоёрдугаар сарын 6-ны хооронд хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг завшсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж