Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

Муусайн жагсаал

Муусайн жагсаал

Иргэд төрийн хулгайн эсрэг жагсав. “Төрийн сүлд өршөө” гэх үг одоогоос зуун жилийн өмнө байсан нь юу л бол.

Төр данхайхаар эдийн засаг хэрхэн агшиж, эрх чөлөө яаж хумигддаг вэ гэдгийг өнөө цагийн залуус хэн нэгний заавраар биш өөрт олдсон хүмүүжлээр хэлж эхлэв.

Залуу Ерөнхий сайдын дахин дахин давтан хэлдэг “Амаргүй цаг үе” гээч их хядлагын дараа,  өнөөх агуу А.Амар /өнөөгийнхөөс ч залуудаа өнгөрсөн/ үгүй болсноос хойш үнэнийг тойруулж, үгүйсгэл хайх гэдэг Монголын төлөө сэтгэлтний Оросын зааварлагчид мэдэгдэхгүй гэхдээ бодож олсон үг байхыг үгүйсгэхгүй. Нүүдэлчид ямар эрх чөлөөтэй вэ, яагаад төрд дургүй вэ гэдгийг яруу тод харуулсан, болохгүй бол тэмцээд төр гээч махны машин хэрхэн хядуулдаг вэ гэдгийг өнгөрсөн зуун жилийн түүх бидэнд сургамжилжээ. Гаслангийн зуун. Тиймээс залуус тэмцсэнийг өмөөрмөөр.

Гэвч залуусын жагсаалыг намчдын гар хөл болсон гутамшигтай залуус муухай харагдуулах болов. Юун засаг огцруулах. Юун “стриптиз”…Өнөөгийн байгаа байдал бидэнд ингэж тэнэглэх зав олгоод байна гэж үү?

Залуусын жагсаал яван явсаар өнгөт хувьсгал руу уриалаад эхлэв. Үндэсний аюулгүй байдлын дархлааг сулруулж, бодит аюул заналхийлэл учруулж буй гол хүчин зүйлүүдийн нэг нь дотоодын жагсаал, нөхцөл байдал болчлоо. Яагаад улаан хамгаалагч Х.Нямбаатараас өөр хэн нэгэн үүнийг сануулахгүй байна вэ? XXI зуунд их гүрнүүд стратегийн ач холбогдолтой аль нэг улсыг эзлэх, эрхшээлдээ оруулахдаа цөмийн зэвсэг хэрэглэж, зэвсэгт мөргөлдөөн гаргахаас аль болох татгалзаж, “мөлхөө” технологи хэрэгжүүлэн хүслээ гүйцэлдүүлж байгааг бид Украинд өдүүлсэн дайнаас олж хараагүй гэж үү?

Арабад, Азид өрнөсөн “өнгөт хувьсгал” гэж нэрлээд байгаа яг юу вэ? Шинжээчдийн үзэж буйгаар “Өнгөт хувьсгал”-ын мөн чанар нь улс төр, мэдээлэл, харилцаа холбоо болон ёс суртахуун, сэтгэл зүйн нөлөөллийн аргуудыг ашиглан олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж, төрийн эргэлт хийх гэсэн тусгай технологи юмсанж. Энэ хууль бус үйлдлийн зорилго нь тухайн улсыг дотроос нь хагалган бутаргах, улс төрийн дотоод болон гадаад бодлогод нөлөөлөх, хяналт тогтоох, гэмт хэрэгт автуулах, аль нэг улс, олон улсын байгууллагад захирагддаг болгоход чиглэдэг байна. “Өнгөт хувьсгал”-ын стратегийг богино, урт хугацаанд хэрэгжүүлдэг байна. Богино хугацааны стратеги хэрэгжүүлэхэд улс орны хүн амын ухамсарт нөлөөлөх үр дүнтэй хэрэгсэл нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээ, интернэт орчин бол урт хугацаанд үр дүнтэй хэрэгсэл нь дээд боловсролын үйлчилгээ, шинжлэх ухаан, тэр дундаа нийгмийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хэрэгждэг аж.

Манайд яагаад урлаг, соёлын нэр нөлөөтэй хүмүүсийн тэмцэхийг шаардаж, түүнийг дагаагүй бол матарлах болов. Египетээс бид юуг харах вэ? 1998 онд 3300, 2007 онд 47300, 2008 онд 148 мянга 700 хүнээ АНУ-д ардчиллыг хөгжүүлэх хөтөлбөрт хамруулсан нь “Бадам цэцгийн хувьсгал”-ыг хийхэд хүргэсэн биш гэж үү. Энэхүү “Бадам цэцгийн хувьсгал”-ын гол хүч нь интернэт, блог хөтлөгчид, иргэний идэвхтнүүд байгаагүй бил үү? Энэ хувьсгалд яаж бэлтгэдэг юм бол… Бидэнд эргэлзэх эргэлзээ алга уу?

“Өнгөт хувьсгал”-д бэлтгэхэд юуны өмнө засаглалд хүчтэй нөлөөлөх мэдээллийн болон сэтгэл зүйн дарамт үзүүлэх зорилгоор “эсэргүүцлийн” ажиллагаа зохион байгуулах чадвартай жагсагчид, тусгай бүлгүүдийг байгуулж, сургадаг технологитой. Гэтэл бүгд шууд дамжуулсаар байтал жагсагчид яагаад “худалдагдсан хэвлэлийнхэн дамжуулахгүй байна” гэж хэлж, түүнийг нь өнөөх телевиз, сайт, сонингийнхон засваргүйгээр дамжуулаад байгаа хэрэг вэ?

Ингэхдээ наад захын мэдлэг, туршлага эзэмшээгүй давхаргынхан, гадны нөлөөллийн объект болж байдаг залуучуудыг нийгэм, улс төрийн цочролын гол хөдөлгөгч хүч болгон ашигладаад залуусыг нэгдүүлж байгааг бид бэлхнээ хараад л сууж байна.  Үүний бодит жишээ нь, Казахстан улс. БНКУ-ын баруун бүсийн Занаозен хотод  энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдөр шингэрүүлсэн хийн үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал эхэлж, богино хугацаанд олон нийтийг хамарсан эмх замбараагүй нөхцөл байдал үүсчээ. Үүнийг олон улсад “өнгөт хувьсгал” гэж үзэж байгаа бол судлаачид, казах иргэдийн зүгээс олон жил хуримтлагдсан иргэдийн уур бухимдал, баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдэлтэй гэж тайлбарлаж байгаа. Гэтэл тус улсад “өнгөт хувьсгал”-ын суурь 2018 оноос эхлэн тавигдсан байх магадлалтай. Өнгөрсөн хугацаанд 10-аас дээш хүн оролцсон жагсаал, цуглаан, өлсгөлөн, улс төрийн үзэл бодлоо илэрхийлсэн эсэргүүцлийн арга хэмжээ нийт 1129 бүртгэгдсэний олонх нь баруун болон төвийн бүсэд зохион байгуулагдсан байдаг. Жагсагчид БНХАУ-ын бодлого, хөрөнгө оруулалт, хүний эрхийн зөрчил, ковид-19 өвчний эсрэг Засгийн газрын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, нийгмийн халамж, орлогын эх үүсвэр багасч байгаа, авлига, тэгш бус байдлыг эсэргүүцэн жагсч байсан нь сүүлдээ улсаа сүйдлэх нөхцлийг бүрдүүлжээ. Одоо ч энэ улсад энх тунх тогтсонгүй.

 Hybrid warfare гэж нэрлэгдэх уламжлалт болон уламжлалт бус арга технологийг хослуулсан энэхүү арга нь цэргийн стратегийн онолын түвшинд боловсруулагдсан гэж шинжээчид дүгнээд эхлэв.

Их гүрнүүдийн тэмцлийн гол хэрэгсэл болоод байгаа энэ дайн цахим орчинд хуурамч мэдээлэл системтэй тараах, дипломат, хууль зүй, нийгэм, эдийн засгийн болон улс төрийн сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилготой. Гибрид дайнд бэлтгэхдээ юуны түрүүнд тухайн улсын дотоод хүчийг нь сулруулж, тогтворгүй байдал үүсгэх хөрсийг бүрдүүлнэ. Ингэхдээ дотоод шалтгааныг сэдрээх зорилготой бөгөөд дотроо хэд хэдэн алхамтай. Тухайлбал, нийгмийн сүлжээнд ажиллах хуурамч хаяг бий болгож, троллууд ажиллуулна. Тэдний үүрэг бол эзэн буюу захиалагчийн заавраар бүгдийг харлуулж, шүүмжлэх. Ийм байдлаар Монголын үзэл бодлоо илэрхийлж, умхиагүй төрийг шүүмжилсэн залуусын жагсаалыг эзэмдэхийг оролдож байна.

Хямралыг хүчирхийллийн давалгаа болгох зорилго үг хэллэг, үзэл суртал, бодит сэтгэгдэл яваад эхлэв. Цаазын тавцан гэх үг ямар их сонсогдоод буйг тоолоод үзэхэд энэ бүхний талаар ядах юмгүй ойлгоно. Төрийг өмөөрөх гэсэнгүй. Олхиогүй төр буй нь үнэн. Гэхдээ тэдний алдааг засч, сайжруулахын төлөө хэлж, тэмцэх ёстой болохоос устгаж, огцруулах нь чухал биш. Үүнийг төрийг зайдагнаж, түүнээс ашиг хонжоо хийгсэд л хүсэмжилж буй.

Энгийн тэмцэгч, хутган үймүүлэгч хоёрыг ялгах боломжгүй болж тайван тэмцлийг анхны зорилгоос нь гуйвуулаад эхэллээ. Одоо хууль тогтоогчид, хууль сахиулагчид хуулийг чанд сахиулж, өндөр мэдрэмжтэй байхгүй аваас байдал улам дордож, нөхцөл байдлыг овжин ашиглаж “иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн” болно. Энэ хүсэх юм биш. Онц байдал тогтоохыг санаархаад буй хууль тогтоогчид ч өөрсдөөсөө ичихийг эцэст нь зөвлөе.

Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь….

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж