"ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бид хоёр бол түрэмгийлэгчид, дэлхий дээрх хамгийн бүдүүлэг, хамгийн хортой хүмүүс. Бид хэн нь илүү муу вэ гэдэг дээр л маргалддаг. Владимир Владимирович намайг гэдэг. Харин би түүнийг хамгийн муу нь гэж итгэдэг. Эцэст нь бид адилхан муу хүмүүс гэдгээ хүлээн зөвшөөрсөн" гэж Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко хошигносныг олон улсын хэвлэлүүд онцлов. Тэрбээр Минск хотноо Путинтай зэрэгцэж суугаад ярилцах үеэрээ ийнхүү хошигносон гэж "BBC" агентлагийн редактор Стив Столтенберг жиргэжээ.
Путин энэ долоо хоногийн эхээр Беларусьт айлчилж, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг хэлэлцсэн юм. Тэрбээр 2019 он буюу цар цахлаас хойш анх удаа Минск хотноо айлчилсан юм. Түүний айлчлал Украины дайнд Беларусийг татан оролцуулах зорилготой гэж олон улс санаа зовниж байв. Гэхдээ Лукашенко Украин руу цэрэг илгээхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн билээ.
ЭХ СУРВАЛЖ: THE INDEPENDENT
Холбоотой мэдээ