Мишээл ситид бяцхан иргэд цанаар гулган цэвэр агаарт тоглож байна

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

Мишээл ситид бяцхан иргэд цанаар гулган цэвэр агаарт тоглож байна

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд гүйлтийн цанын төв нээгджээ. Нийслэлийн иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, цэвэр агаарт байлгах  үүднээс “Сандагаа багш, цана дугуйн холбоо” ТББ уг төвийг ажиллуулж байна.

Тэрээр: 2 нарны хооронд хүрз бариад ажиллахад би огт ядардаггүй, энэ цанын спортын маань буян байх гэж боддог. Цанын спортоор хичээллэхэд нас хамаардаггүй. Хүн бүрийн бие бялдрын хөгжил сайжирч дархлаа нэмэгдэн хөдөлгөөний дутагдлаас сэргийлж биеийн булчингууд жигд хөгждөг спорт юм. Тиймээс хүн бүр энэ спортоор хичээллэж эрүүл бие бялдартай байгаасай гэж хүсэж байна.

Цана нь анх цасыг туулах зориулалтаар хийгдэж байсан бол өдгөө спорт болтлоо хөгжжээ. Цанын дундаж урт нь 1,90 метр, таяг нь 1,40 метрийн хэмжээтэй бөгөөд хүний биеийн өндөр, жингээс шалтгаалж өөр өөр байдаг байна.

Энд гүйлтийн цанын 800 метрийн урттай, 4 метрийн өргөнтэй тойрог замаар гулгахаас гадна хийлдэг чарга, хүүхдийн хоол болон халуун вино, шинэ жилийн чимэглэл гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа өдөр бүр явагдаж байна.

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн өвлийн хөтөлбөрөө эхлүүлснээр хүүхдүүд цэвэр агаарт тоглож, хүмүүс цана чаргаар гулгах боломж бүрдэж хосууд моддын дунд зугаалан хүрээлэн өөрөө гэрлэн чимэглэлээр гоёжээ.

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн нь Мишээл резиденс орон сууцнаас 1 минутын зайд байрлах бөгөөд оршин суугчдынх нь хувьд байгальдаа илүү ойр, цэвэр агаараар дүүрэн эрүүл чийрэг амьдрах боломжтой юм.

Мишээл ситиг зорих шалтгаан их байна.

Утас: 8811-3280

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж