Германы ятгалгаар Хятад анхны гадаад вакцинаа хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

Германы ятгалгаар Хятад анхны гадаад вакцинаа хүлээж авлаа

Германы ятгалгаар Хятад анхны гадаад вакцинаа хүлээж авлаа

Хятад улс Германд үйлдвэрлэсэн “BioNTech” вакциныг хүлээж авчээ. Ийнхүү тус улс анх удаа гадаадад үйлдвэрлэсэн Covid-19-ийн вакциныг хилээрээ нэвтрүүлэв. Ямар хэмжээгээр авсан нь тодорхойгүй ч Германы иргэдээс гадна 20 мянга орчим гадаад иргэн тус вакциныг хийлгэх боломжтой гэж Берлинээс мэдэгджээ. Хятад дахь 12-оос дээш насны герман хүн бүрт уг вакциныг үнэ төлбөргүй хийх боломжтой. “Германчуудаас гадна бусад гадаадын иргэн манай вакциныг хийлгэх боломжтой байх тал дээр бид анхаарч ажиллаж байна” гэж албаны хүн хэллээ.

Германы канцлер Олаф Шольц өнгөрсөн сард Бээжинд айлчилсан. Уг айлчлалаар Шольц Хятадад шахалт үзүүлснээр ийнхүү вакцин тээвэрлэлтийг зохион байгуулсан гэж үзэж байна.

Вакцинуудыг Хятад дахь Германы компаниуд болон Элчин сайдын яамдуудад хүргэнэ. Бусад улсын иргэдэд хэрхэн хүргэх талаар Европын холбооны засгийн газруудтай ярилцаж байгаа аж. Үүний тулд Хятадын талаас ч зөвшөөрөл шаардлагатай гэв. Хариуд нь Европ дахь хятад иргэд “Синовак” вакцинд хамрагдах боломжтой юм байна. “Синовак” вакциныг Европын эмийн зохицуулах хороо зөвшөөрөөгүй ч ДЭМБ зөвшөөрсөн. Хятад улс зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн вакцины хэрэглээг дэмжиж байсан. Энэ нь барууны “mRNA” технологид бус илүү уламжлалт технологид суурилсан вакцин юм.

Хятад, Герман хоёр улс худалдаа болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар олон жилийн турш хурцадмал харилцаатай байсан. Тэгвэл Европын хамгийн том эдийн засагтай харилцаагаа бэхжүүлэхийн тулд Бээжин хүчин чармайлт гаргаж байгаа нь тус вакцины зөвшөөрлөөс харагдаж байна. Энэ мэдээ гарснаар “BioNTech”-ийн хувьцааны үнэ хүртэл өсчээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж