АНУ-ын Украинд өгч буй мөнгө буяны ажил биш

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

АНУ-ын Украинд өгч буй мөнгө буяны ажил биш

АНУ-ын Украинд өгч буй мөнгө буяны ажил биш

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр /2022.12.21/ АНУ-д айлчилсан. Айлчлалын хүрээнд тэр Цагаан ордонд ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж, Конгресст үг хэлсэн. Тэр хүндэтгэл, талархлын үгсээ илэрхийлснээс гадна зэвсэг, техникийн хомсдолтой байгаа талаараа дурджээ. “Бидэнд их буу байгаа юу, байгаа. Энэ нь хангалттай юу? Үнэнийг хэлэхэд, тийм биш. Тулааны талбарт ялалт байгуулахад АНУ-ын дэмжлэг маш их чухал. Ирэх жил бол эргэлтийн үе болно. Та бүхний өгч буй мөнгө бол буяны ажил биш. Энэ бол дэлхийн аюулгүй байдал, ардчилалд зориулсан хөрөнгө оруулалт” гэж Зеленский хэлэв.

Тэрбээр АНУ-д айлчлахынхаа өмнө ид ширүүн тулаан өрнөж буй Бахмутад очсон. Бахмутад тулалдаж буй цэргүүдийн гарыг үсэг бүхий Украины далбааг Конгресст бэлэглэхээр тэр авчирчээ. Мөн фронтод тулалдаж буй цэргээс АНУ-ын ерөнхийлөгчид дайсан цэргийн загалмайн медалийг Зеленский Байденд гардуулав.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хоёр улс ижил алсын хараатай байгааг онцолсон. “Миний бодлоор бид яг ижил алсын хараатай байна. Эрх чөлөөт, тусгаар тогтносон, цэцэглэн хөгжсөн, аюулгүй Украин бол бидний алсын хараа юм. Бид энэ дайныг дуусгахыг хүсч байна. Украины тэмцэл бол илүү том зүйлийн нэгээхэн хэсэг гэдгийг бид ойлгож байна” гэж тэр хэлэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр Байден, Зеленский нар Оросын армийг террористууд гэж удаа дараа хэлсэн. Гэвч тэд энх тайвныг тогтоох арга барилын тухайд өөр өөр байр суурьтай байгаа бололтой. Зеленскийг шударга энх тайвныг эрэлхийлсэн аливаа саналд нээлттэй гэж Байден хурлын эхэнд хэлсэн. Харин Зеленский “Миний хувьд энх тайван гэдэг бууж өгнө гэсэн үг биш” гэж хэлжээ.

Зеленскийн айлчлал аюулгүй байдлын нягт хамгаалалт дор зохион байгуулагдсан. Аливаа аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх үүднээс айлчалын хуваарийн талаарх мэдээлэл ч бүдэг бадаг байсан. Тэр АНУ руу хийх аяллынхаа хүрээнд өчигдөр Польш улсад галт тэргээр иржээ. Дараа нь тэндээсээ АНУ-ын цэргийн нисэх онгоцоор Вашингтон руу ниссэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж