Медведев Хятадад гэнэтийн айлчлал хийлээ

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

Медведев Хятадад гэнэтийн айлчлал хийлээ

Медведев Хятадад гэнэтийн айлчлал хийлээ

ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев өчигдөр /2022.12.21/ Хятад улсад гэнэтийн айлчлал хийлээ. Тэрбээр Бээжин хотноо Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, эдийн засгийн асуудлыг хэлэлцсэнээс гадна Украин дахь Москвагийн дайны тухай ярилцсан байна.

Дмитрий Медведев нь ОХУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайдаар ажиллаж байсан төдийгүй өдгөө Оросын аюулгүй байдлын зөвлөлийг даргалж буй.

Медведевийн гэнэтийн айлчлал Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн АНУ дахь айлчлалаас хэдхэн цагийн өмнө эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ. Зеленский АНУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Конгресст илтгэл тавина гэдгийг Цагаан ордноос мэдээлсэн. Уг айлчлалын гол агуулга бол АНУ нь Украинтай хэр ойрын харилцаатайг харуулах нь гэж Киевийн ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк ярьжээ. Харин  АНУ-ын хувьд  Украины өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх амлалтыг баталгаажуулах зорилготой гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Зеленскийн айлчлалаар АНУ-аас Украинд шинээр 2 тэрбум ам.долларын орчмын зэвсгийн тусламж үзүүлэхийг шийдвэрлэх гэнэ. Уг зэвсгийн тусламжид "Patriot" пуужингийн систем багтаж байгаа аж.

Тэдний айлчлал Украины дайнаас үүдэлтэй хүчирхэг гүрнүүдийн зөрчил, хуваагдмал байдлыг илэрхийлж байна гэж ажиглагчид дүгнэжээ. Барууны орнуудын олонх нь ОХУ-аас Украинд халдан түрэмгийлсэнг эсэргүүцэн буруушааж, Москваг шийтгэж, тусгаарлахыг хичээж буй. Улмаар барууны авсан хориг, хязгаарлалтууд нь Оросын эдийн засаг, худалдааг хохироож байна.

Нөгөө талд Хятад улс нь Оросын түрэмгийллийг дэмжсэн байр суурийг илэрхийлээгүй, зэвсэг техникээр оролцоогүй боловч Москвагийн холбоотон орон байсаар ирсэн. Хятад нь барууны хоригийг үл тоон Оросоос газрын тос авсаар байгаа бөгөөд Москватай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхийг Ши Жиньпин албаныханд даалгасан тухай "The Wall Street Journal " сэтгүүлд энэ сарын эхээр мэдээлсэн.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж