Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг сум болоод баг, дүүргийн эрүүл мэндийн төвөөс авдаг. Тэгвэл дараагийн шатлалын буюу аймаг, улсын нэгдсэн эмнэлэгт үзүүлэх иргэд заавал 13А маягт авах шаардлагатай аж. 13А буюу өвчтөн шилжүүлэх маягтыг онош тодруулах зорилгоор эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо илгээдэг байна.
Энэ талаар эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнээс тодруулахад "Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмнэлгийн тусламж үйлчилгээний багцтай холбоотойгоор 13А маягтыг байнга нэхдэг болсон. 13А маягт нь лавлагаа шатлалын эмнэлгээс нарийн мэргэжлийн эмчийн тусламж авахад хэрэг болно. Тухайн иргэний анх үзүүлсэн эмч нь шаардлагатай шинжилгээ болоод эмчийн үзлэгийг шивж өгөөд түүнээсээ даатгалаар санхүүждэгтэй холбоотойгоор иргэдэд хэрэгтэй болоод байна. Өрхийн эрүүл мэндийн төв “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар”-тай хийсэн гэрээн дээрээ жилдээ нийт үйлчлүүлэгчдийн таван хувийг лавлагаа шатлалын эмнэлэгт илгээх ёстой гэдэг. Тухайлбал 13А маягт нь эмч ажилчдын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх зорилготой. Мөн өрх сумын эмч нар үзэж зайлшгүй аймаг, нийслэлийн эмнэлэгт хандаж шинжилгээ, үйлчилгээ авч эмчлүүлэх шаардлагатай гэсэн хүнд 13А маягтыг бичиж өгөх ёстой. Энэ нь дараагийн шатлалын эмнэлэгт иргэдийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлдэг” гэлээ.
Б.НАРАНГОО
Холбоотой мэдээ