
Өнгөрсөн 2009 оны аравдугаар сарын 18-нд НҮБ-ын ерөнхий Ассамблейгаас олон Улсын залуучуудын жилийг зохион байгуулах тогтоолыг баталж, энэ оны наймдугаар сарын 12-нд үйл ажиллагааг нь эхэлснийг зарласан. Залуучуудын жилийн нээлтийн ёслолд НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч хатагтай Сезин Синаноглу, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны зохицуулагч Х.Батсайхан нар болон бусад төлөөлөгчид оролцож байна. Уулзалтын хүрээнд энэ жилийн хувьд Монголын залуучуудын байгууллагууд хэрхэн хамтран ажиллах тухай ярилцав.
Б.Алтансүх