Цуврал-2: Төрийн өмчит компаниудын ТУЗ-д хэн байдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

Цуврал-2: Төрийн өмчит компаниудын ТУЗ-д хэн байдаг вэ?

Цуврал-2: Төрийн өмчит компаниудын ТУЗ-д хэн байдаг вэ?

Төрийн өмчит болон орон нутгийн өмчийн компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний талаарх хоёр дахь цувралаа хүргэж байна.


"ДУЛААНЫ ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ" ТӨХК

Тус станц 1983 онд байгуулагдсан, өдгөө Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг дангаараа хангаж байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

Б. Ерэн-Өлзий – Эрчим хүчний яам, Бодлого төлөвлөлтийн газрын дарга

Гишүүд

Н.Мягмар – Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хууль, эрх зүйн газрын дарга

Д.Болд – Засгийн газрын хэрэг эрхлэх газар, референт

Ё.Энхтуяа – Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газар, ахлах шинжээч

Н.Амартөвшин – Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, мэргэжилтэн

Л. Гэрэлмаа – Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн өмчийн ашиглалтын хэлтэс, мэргэжилтэн

Хараат бус гишүүд

Г.Атармаа – Өмгөөлөгч

В.Бат-Эрдэнэ – МҮОНТВ-ийн үндэсний зөвлөлийн гишүүн

Р.Ганжуур – МЭХИХ-ны гүйцэтгэх захирал

Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд хороо

Аудитын хороо

Г.Атармаа – Хорооны дарга

Н.Амартөвшин – Гишүүн

Р.Ганжуур – Гишүүн

Цалин урамшууллын хороо

Н.Амартөвшин – Хорооны дарга

Р.Ганжуур – Гишүүн

В.Бат-Эрдэнэ – Гишүүн

Нэр дэвшүүлэх хороо

Ё.Энхтуяа – Хорооны дарга

Г.Атармаа – Гишүүн

В.Бат-Эрдэнэ – Гишүүн


"ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ" ТӨХК

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК 1968 онд ашиглалтад орсноос хойш 53 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Тус станц төвийн бүсийн нэгдсэн системийн цахилгаан эрчим хүчний 14.3 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31.1 хувь, технологийн уурын хэрэглээний 46.9 хувийг дангаараа хангадаг улсын онц чухал объект юм.

Төлөөлөн удирдах зөвлөл дарга

И.Лувсанцэрэн – ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

Гишүүд

Т.Батдондог – ЭХЯ-ны ЭХБХЗГ-ын Дулааны хэлтсийн дарга

Д.Чимидлхам – ЭХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах шинжээч

Б.Пунцагбалжир – ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн

Ц.Шинэхүү – ТӨБЗГ-ын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын албаны дарга

Б.Билгүтэ – ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн

Хараат бус гишүүд

Г.Ёндонгомбо – Монголын устөрөгчийн холбооны гүйцэтгэх захирал, GOH LLC ахлах зөвлөх

Л.Нямдорж – Дотоод хэргийн их сургуулийн докторант

М.Оргил – “Стратеги академи” НҮТББ-ын тэргүүн

ТУЗ-ийн дэргэдэх дэд хороодын бүрэлдэхүүн

“Компанийн тухай хууль”-д заасны дагуу ТУЗ-ийн дэргэдэх 3 дэд хороог байгуулж, хараат бус гишүүд улиран сонгогдох шийдвэр гарсаны дараа бүрэлдэхүүнийг  шинэчлэн баталснаар дараах бүрэлдэхүүнтэй ажилласан.  Үүнд:


“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК

“Монголын төмөр зам” Төрийн Өмчит Хувьцаат Компани нь Төмөр замын салбарт улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилгоор 2008 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоол, мөн сарын 20-ны өдрийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр байгуулагдсан.


"УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ" ТӨХК;

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1959 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 367 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын дулаацуулах байгууламжийн ашиглалт, засварыг хариуцах үүрэгтэй Дулааны шугам сүлжээний ашиглалтын газрыг байгуулснаар тус компани анх байгуулагдсан төдийгүй Монгол Улсад төвлөрсөн дулаан хангамжийн систем үүсч хөгжих эхлэл тавигдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн 164 дүгээр тогтоолоор бие даасан "Улаанбаатар Дулааны Сүлжээ" Төрийн Өмчит Хувьцаат Компанийн ("УБДС" ТӨХК) хэлбэрт шилжин одоог хүртэл ажиллаж байна. 2004 онд ЭХЗГ-ын  56 дугаар тогтоолоор олгосон "Дулаан түгээх", "Дулаанаар зохицуулалттай хангах" тусгай зөвшөөрөл авчээ.


"УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ" ТӨХК

Нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэдэд 0,4-35 кВ-ын хүчдэлийн түвшний цахилгаан эрчим хүчийг түгээж, хангах үндсэн үүрэгтэй. Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний сүлжээний худалдан авсан цахилгаан эрчим хүчний 50 орчим хувийн түгээлт, борлуулалтыг хийж гүйцэтгэдэг бөгөөд 1932 оны 02-р сарын 27-ны өдөр үүсэн байгуулагдсан салбарын ууган компаниудын нэг.

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

П.Билгүүн – Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга

Гишүүд

Б.Ариундэлгэр – Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн

Б.Давааням – Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн

Н.Мөнхбат – Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн

Д.Одмаа – Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн

Төрийн төлөөллийн гишүүн

Д.Дэмбэрэл – Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Ч.МЯГМАРСҮРЭН – “NSP сервис” компани Бизнес хөгжил хариуцсан захирал

Хараат бус гишүүн

Д.Зоригт – “Бэст энержи” ХХК ерөнхий инженер

Т.Минжүүр – Чөлөөний амралтдаа суусан


"ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ" ТӨХК​

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК 10 хэлтэс, 1 төсөл хэрэгжүүлэх нэгж, Улаанбаатар, Төвийн бүс, Хангайн бүс, Зүүн-Өмнөд бүс, Говийн бүс гэсэн орон нутгийн 5 салбартай үйл ажиллагаа явуулж байна.

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор, Төв, Дорноговь, Дундговь, Хэнтий, Говьсүмбэр, Өмнөговь, Завхан аймгуудын 300 гаруй сумдын цахилгаан хангамжийг 220, 110 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, 74 дэд станцын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллахын зэрэгцээ 6,3-125 МВА-ийн чадалтай том оврын трансформаторын бүрэн задаргаат их засварын ажил хийж, цахилгаан эрчим хүчийг найдвартай дамжуулах үүрэгтэй ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж