“Суулт хийж байсан иргэдийг саатуулаагүй, эмнэлэгт л хүргэсэн”

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

“Суулт хийж байсан иргэдийг саатуулаагүй, эмнэлэгт л хүргэсэн”

“Суулт хийж байсан иргэдийг саатуулаагүй, эмнэлэгт л хүргэсэн”

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр /2022.12.21/ 22:00 цагт мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга цагдаагийн Хурандаа О.Ганбат:

-Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо Сүхбаатарын талбайд энэ сарын 4-нөөс эхэлж зохион байгуулагдсан жагсаал 17 хоног үргэлжиллээ. Цагдаагийн байгууллагаас тус жагсаал цуглааны үеэр иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байхад үүсэх аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийтийн хэв журмыг сахиулах үүднээс иргэдэд нээлттэй, хүндэтгэлтэй хандаж ажиллаж байгаа. Мөн эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг бусад холбогдох мэргэжлийн байгууллагынхан шуурхай хүргэсэн.

Гэтэл өнөөдөр “Нээлттэй хяналтын ерөнхий сонсгол” зохион байгуулахтай холбоотойгоор төрийн ордны баруун хойд хаалган дээр нэр бүхий 30 иргэн нүцгэлж тодорхой шаардлага тавьсан.

Тэдгээр иргэдэд эрүүл мэндийн шаардлага, зөвлөмж өгсөн боловч хүлээн авахаас татгалзсан. Тиймээс тэдгээр иргэдийн амь насыг хамгаалах, эрүүл мэндийн байгууллагад хүргэх ажлыг цагдаагийн байгууллага хамтран зохион байгууллаа.

Цагдаагийн алба хаагчид иргэдийг албадан саатуулж, баривчиллаа гэх мэдээлэл  ташаа. Зөвхөн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтын дагуу жагсагчдыг эмнэлгийн тусламжид хамруулсан.

Нийслэлийн эрүүл мэндийн төв болон Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвөөс жагсаалд оролцогчдыг нарийн мэргэжлийн үзлэгт хамрагдах шаардлагатай гэж үзсэн. Энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүрээнд суулт хийж байсан 16 иргэнийг Түлэнхийн төвд, 12 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Харин суулт хийж байсан иргэдийн хэрэглэгдэхүүнийг хураан авч, түр хугацаанд хадгалж байгаа.

Цагдаагийн бие бүрэлдэхүүн гарч ажилласан тухайд жагсагчид зарим хууль тогтоомжийг зөрчсөн. Тодруулбал, төрийн хамгаалалт бүхий обьектын гадна суулт хийж байгаа иргэд зөрчил гаргасан.

Төрийн тусгай хамгаалалтаас бичгээр хүсэлтүүд мөн ирсэн. Эдгээр хоёр үндсэн шаардлагын хүрээнд суулт хийж байсан жагсагчдыг талбайгаас чөлөөлөөд байна. Тус жагсаалын хувьд хууль бус буюу анхнаасаа бүртгэлгүй зохион байгуулагдсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж