Хар тамхичдын хөөсөн хүмүүсийн булшийг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Хар тамхичдын хөөсөн хүмүүсийн булшийг илрүүлэв

Фото ©AFP    

Мексикийн Идальго мужийн Пачуко хотын уурхайгаас хар тамхины наймаачдын бүлгийн хөнөөсөн хүмүүсийн нийтийн булшийг олсон байна. Уурхайд наад зах нь 19 хүний цогцсыг хаясан байжээ.

Цагдаа нарын барьсан гэмт хэрэгтэн уг газрыг зааж өгсөн ба түүний мэдүүлгийн дагуу 10 орчим хүнийг бариад байна.

Энэ жилийн зургадугаар сард Герреро мужид хаягдсан уурхайгаас 55 хүний цогцос олдсон байлаа. Долдугаар сард  Нуэво-Леон мужийн нийслэлээс холгүй газраас 51 цогцос олдож байв. Олон цогцост тамлан зовоосон ул мөр илэрсэн байна.

Албан ёсны статистикаар гэмт хэргийн бүлгүүдийн хоорондын дайнд сүүлийн дөрвөн жилийн дотор 28 мянган мексик хүн амиа алджээ. Энэ онд гадаад олон мужид хэдэн арван албан хаагчид ба таван захирагчийн амийг хөнөөжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж