Аюултай болон эмнэлгийн хог хаягдлын менежментийн удирдамжийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Аюултай болон эмнэлгийн хог хаягдлын менежментийн удирдамжийг баталлаа

Монголын Мянганы сорилтын сангийн Хүрээлэн байгаа орчин, нийгмийн үнэлгээний албанаас тус  “Аюултай болон эмнэлгийн хог хаягдлын менежмент” сэдэвт хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам болон бусад мэргэжлийн байгууллагуудын дунд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэг өнөөдөр “Кемпински Хаан Палас” зочид буудалд эхэллээ. Хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л. Гансүх, дэд сайд Ч.Жаргалсайхан, Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон, ММСС-гийн гүйцэтгэх захирал С. Баярбаатар, Мянганы сорилтын корпорацийн хүрээлэн буй орчин, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Армандо Баллфет, ММСС-гийн Хүрээлэн орчин, нийгмийн үнэлгээний асуудал хариуцсан захирал Ш. Пүрэвсүрэн, Хөрөнгийн эрхийн төслийн захирал Д. Одончимэг, Эрүүл мэндийн төслийн захирал А. Мөнхтайван, Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн захирал Ж. Сүхбаатар нар оролцов.
Энэ үеэр аюултай хог хаягдлыг зайлуулах, булшлах талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн, мөн эмнэлгийн хог хаягдлын менежментэд холбогдох байгууллагууд тухайлбал БОАЖЯ, ЭМЯ, ОБЕГ, УМХЕГ, Нийслэлийн захирагчийн албаны үүрэг оролцооны талаар илтгэл, мэдээллийг сонслоо. Мөн ММСС-гийн төслүүдийн хүрээнд мөрдөх аюултай хог хаягдлын менежментийн удирдамжийг танилцуулж, холбогдох байгууллагуудын үүрэг оролцооны талаар санал солилцсон юм. Мөн “Аюултай хог хаягдал” болон “Эмнэлгийн хог хаягдлын менежментийн ажлын хэсгүүдийн” салбар хуралдаануудад төслийн захирлууд илтгэл тавьж, удирдамжийг баталлаа.
П.Дэлгэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж