Жагсагчдын бие муудсанд эмч нарыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2022.12.21-нд нийтлэгдсэн

Жагсагчдын бие муудсанд эмч нарыг буруутгав

Жагсагчдын бие муудсанд эмч нарыг буруутгав

Жагсагчдын биеийн байдал муудсанд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн ажилчдад хариуцлага тооцно гэдгийг албаныхан мэдээлжээ. Энэ талаар яаралтай тусламж үзүүлэх нэгжээс мэдээлэл өглөө.

Албаны хүний хэлж байгаагаар, "Гадаа олон хоносон жагсагчдын биеийн байдал эхнээсээ муудаж эхэлсэн. Гэхдээ жагсаал цуглаан зохион байгуулсан өдрөөс эмнэлгийн байгууллага хоёр цаг тутамд үзлэг хийж ажилласан. Гэвч хуулийн байгууллага эмнэлгийн ажилчид муу ажилласан гэх ташаа мэдээлэл өгч, хариуцлага тооцох талаар ярьж байна. Энэ бол утгагүй. Тиймээс Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн байгууллагаас хуулийн байгууллагад санал хүсэлтээ хүргүүлэх гэж байна.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн төв эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон бусад хоёр дүүргийн эмнэлгийн ажилчдад автобус гаргаж өгсөн.

Гэхдээ дэлгэрэнгүй үзлэг шинжилгээг автобусанд хийх боломжгүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж