Аргентинчууд унтах завгүй баяраа тэмдэглэж байна | News.MN

Аргентинчууд унтах завгүй баяраа тэмдэглэж байна

Катар-2022

Аргентинчууд унтах завгүй баяраа тэмдэглэж байна

Аргентинчууд унтах завгүй баяраа тэмдэглэж байна

Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо дөрвөн сая хүнийг хамарсан баярын жагсаал үргэлжилж, унтаж, амрах хүн алга. Хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн шигшээ баг нь автобусаар явах замгүй болж, эцэстээ нисдэг тэрэг хөлөглөсөн гэнэ. Баярлаж хөөрсөн иргэд хотын гудамжинд гарч жагсан автобус явах замыг нь хаажээ.

Катараас эх орондоо эргэн ирсэн тамирчид нь бэлтгэлийн баазаасаа нийслэлийнхээ төв хүртэл 20 милл газар автобусаар аялж, Обелискийн хөшөөнөөс цааш газраар явах боломжгүй болсон аж.

Аргентины засгийн газраас өчигдөр/2022.12.20/ бүх нийтийн амралт зарлажээ.

Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон зэрэг улс орнуудын төрийн тэргүүнүүд Аргентины ерөнхийлөгч Алберто Фернандецтай утсаар холбогдон баяр хүргэжээ.

Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Габриела Черрутигийн мэдээлснээр “Баярлаж хөөрсөн иргэдийн бөөгнөрөлөөс шалтгаалан автобусаар баярын жагсаалаа үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Өнөөдөр Аргентин улсын түүхэн дэх хамгийн онцгой баяруудын нэг тохиож байна. Өнөөдөр зөвхөн баяр хөөр, сэтгэл хөдөлгөм баярын жагсаал, бие биенээ гэсэн сэтгэл, талархал л байна” гэжээ.

Буэнос Айрес хот бүхэлдээ цэнхэр, цагаан шигшээ багийнхаа өмсгөлөөр хучигдаж, Марадона, Месси нарын зураг барилга, байшин бүрийн хана, айл бүрийн тагт дээр байх аж.

Аргентинчууд 1986 онд Марадонагоос хойш дэлхийн аваргад түрүүлж үзээгүй байсан юм.

Үүнээс гадна Мессигийн дэлхийн аваргын алтан цомтой даруулсан зураг инстаграмын түүхэнд 55 сая лайктай анхны зургаар тодорчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
83
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарч тахар 2022-12-21 66.181.188.98

Тайрдас марадоног хар тамхиа хэрэглээд байхад дийлээгүй юм хар пёлё хүртэл толгой сэгсэрч байсан !

Avatar

зочин 2022-12-21 66.181.161.20

Oрост дагаар орчоод баяраа ингэж тэмдэглэх моя нар мөн ч олон шүү.. манай Mонголд.

Avatar

зочин 2022-12-21 202.21.100.210

Манайхан ХУЛГАЙЧ МАН Авилгачдыг дарчаад ингэж баярлаж байх юмсандаа

Avatar

зочин 2022-12-21 66.181.180.254

БАЯРЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХАРАХ ЯМАР САЙХАН ЮМ БЭ.

Avatar

Зочин 2022-12-21 88.230.51.244

Хүн амьтан дарагдаж, гишгэгдэж үхээгүй бол яамай даа. Гэхдээ сэтгэлийн хөөрөлихтэй латин америкчууд үхэцгээхийг юман чинээ бодохгүй улс даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж