“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 90 тэрбумыг зарцуулна”

Хуучирсан мэдээ: 2022.12.21-нд нийтлэгдсэн

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 90 тэрбумыг зарцуулна”

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 90 тэрбумыг зарцуулна”

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл ажиллах хүчний хомсдолд орж байгаа талаар албаныхан мэдээлж байна. Тухайлбал, ирэх жилүүдэд ажиллах хүчийг сэргээх, дэмжих бодлогыг түлхүү баримтлана гэдгийг онцоллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.ЗУЛПХАР:

-Дэлхийн банкнаас “Ажил эрхлэлтийн стратеги”-ийг Монголын хөдөлмөрийн зах зээл дээр дүн шинжилгээ хийж гаргасан. Энэхүү дүн шинжилгээ нь нэг талаар бидний өөрсдийн хийсэн судалгаанд суурилсан. Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээлийг илүү идэвхтэй, хүртээмжтэй болгох талаар хийсэн судалгааг зах зээлд оролцогч бүхий л талуудыг хамруулан хийснээр онцлог. Тэгэхээр дүн шинжилгээний дүгнэлтүүдийг хэлэлцэж, шийдэл гаргалгааг олох нь чухал. Мэдээж зарим дүгнэлтүүдийн хувьд харгалзах зүйлс олон бий. Тухайлбал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт.

Ажлын байр байгаа хэрнээ ажиллах хүчин байхгүй нөхцөл урт хугацаанд үргэлжилж байна. Тиймээс үүсч байгаа нөхцөл байдлыг давах хүрээнд одоо хэрэгжүүлж байгаа асуудлыг давах нь чухал.

Үүний тулд Засгийн газраас үүрэг болгосны дагуу ажил хайж байгаа иргэдийн ур чадварыг үнэлж, ажлын байр руу чиглүүлэх. Бид энэ ажлын хүрээнд 2022 онд 5000 гаруй иргэнийг ажлын байранд чиглүүлж, хөдөлмөрт зуучлаад байна.

Одоогийн байдлаар зах зээл дээр 30 гаруй мянган ажлын байрны эрэлт байна. Тэгэхээр дунд болон урт хугацаанд асуудлыг шийдэхийн тулд боловсролын хөтөлбөрөөс эхлээд анхаарах хэрэгтэй.

Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг харгалзаж мэргэжлийн боловсролын хөтөлбөрийг шинэчлэх, эрэлт ихтэй салбарт суралцагчдыг идэвхжүүлэх зэрэгт анхаарна. Цаашид мөн нийгмийн тодорхой бүлгүүдэд бага байгаа хөдөлмөр эрхлэлт муу залуу үе, эмэгтэйчүүдийг хөдөлмөрт зуучилж ажиллана. Мөн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн орчинг бүрэн сайжруулах шаардлагатай. Ингэснээр нэг талдаа хөдөлмөрийн зах зээлд эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлж чадна.

2023 онд батлагдсан төсвийн дагуу хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх санд 90.4 тэрбум төгрөг баталсан. Энэ мөнгөний хүрээнд энэ жил хэрэгжүүлж байгаа долоон хөтөлбөр 28 арга хэмжээг үргэлжлүүлнэ. Мөн шинэ хөтөлбөрүүдийг ч гаргана.

Залуучуудыг ажлын байранд зуучлах, тогтвортой ажиллуулах хүрээнд орчин нөхцөл, боломжийг хангаж өгөх ажлуудыг мөн 2023 онд төлөвлөж байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж