Англи хэлээр 3, нийгэм судлалаар 1 хүн 800 оноо авчээ

Хуучирсан мэдээ: 2022.12.21-нд нийтлэгдсэн

Англи хэлээр 3, нийгэм судлалаар 1 хүн 800 оноо авчээ

Англи хэлээр 3, нийгэм судлалаар 1 хүн 800 оноо авчээ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар тусгасан. Тус өөрчлөлтийн дагуу хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 16-наас эхлэн 10 хичээлээр дөрвөн өдөр зохион байгуулагдсан байна.

Тус шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан Д.Отгонбаатараас тодрууллаа.

“Энэ удаагийн ЭЕШ нь шалгуулагч өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож буйгаараа онцлогтой. Хоёр дахь удаагийн шалгалтад нийслэлд тав аймаг бүрд нэг шалгалтын цэг байгуулсан.  Шалгалтад нийслэл болоод хөдөө орон нутгаас 5620 шалгуулагч 10 хичээлийн аль нэгийг нь сонгон бүртгүүлсэн юм. Үүнээс 4100 бүртгүүлэгч өмнөх удаагийн Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцсэн байсан.

Энэ удаагийн ЭЕШ-аар Монгол хэл, бичгийн оноогүй 1423 шалгуулагч бүртгүүлснээс 988 нь тэнцсэн байна.

Улсын хэмжээнд англи хэлээр гурав, нийгэм судлалын хичээлээр нэг шалгуулагч 800 оноо авсан байна. Шалгуулагчид гар утас нууцаар авч орох зөрчил олон гарлаа. Энэ тал дээр дараа дараагийн шалгуулагчид анхаарах хэрэгтэй. Танхимд утас авч орсон шалгуулагчийн тухайн хичээлийн оноог тооцоогүй” гэлээ.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж