ГЕГ: 21 аж ахуйн нэгж сая тонн нүүрс илүү экспортолсон

Хуучирсан мэдээ: 2022.12.21-нд нийтлэгдсэн

ГЕГ: 21 аж ахуйн нэгж сая тонн нүүрс илүү экспортолсон

ГЕГ: 21 аж ахуйн нэгж сая тонн нүүрс илүү экспортолсон

Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван өнөөдөр /2022.12.21/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Нүүрсний асуудлыг тойрсон маргаанууд гарч байна. Гаалийн байгууллагаас 2013, 2018, 2022 онуудад дотоод хяналт шалгалтуудыг зохион байгуулсан. Манай байгууллагаас үйл ажиллагаатай холбоотой дотоод хяналт шалгалтын үр дүнд мэдээ баримтуудыг цуглуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Энэ асуудлыг шалгаж байгаа. Цаашдаа энэ асуудлыг цэгцэлж, дорвитой ажиллах шаардлагатай гэдэг байдлаар ажлаа хийж байна. Шуурхай удирдлага онилгооны төвийг байгуулсан. Ингэснээр гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, хяналт шалгалт сайжирна. Манайх 18 гаалийн газрыг хянаж байдаг. Ялангуяа нүүрсний үйл ажиллагаа явуулж байгаа тээврийн хяналт тавьж буй гаалийн газар, хороодыг цахимаар хянана гэсэн үг.

Гаалийн мэдүүлэггүйгээр нүүрсний экспорт гарсан байна. Тодорхой хэмжээний бүртгэл дутсан байна. Эдгээр асуудал бодитой эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Бид хариуцлага алдсан албан хаагчдад арга хэмжээ авна.

"ГААЛИЙН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ ХОЁР АЛБАН ХААГЧИЙГ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙГАА"

Хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн тоон статистик Хил хамгаалах ерөнхий газарт бий. Өнгөрсөн 2013 оны мэдээллээр 2010-2011 оны долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 3758 машинаар 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй үйлдлийг Гаалийн ерөнхий газрын албан хаагчид илрүүлсэн. Энэ мэдээллийг 2013 оны дөрөвдүгээр сарын 9-нд шилжүүлсэн. Мөн 2013-2017 оны хооронд нүүрс тээврийн 86 аж ахуйн нэгжийн 2527 машин улсын хилээр гарсан бүртгэлтэй. "Тавантолгой" ХК экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний тоон хэмжээ тус компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан 21 аж ахуйн нэгж гэрээнд заасан тоо хэмжээнээсээ 1 сая тонн нүүрс илүү экспортолсон.

Үндсэндээ гэрээнд тусгасан нүүрснээс илүү сая тонн нүүрс экспортолсон гэсэн үг. Мөн 12 аж ахуй нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй, 515 мянган тонн нүүрс экспортолсон зэрэг асуудлыг нягтлан шалгуулахаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт 2018 оны долдугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн. Энэ бол гаалийн байгууллага гэрээний хяналтыг шалгаж ажилласан гэсэн үг.

Цахим бүрдүүлэлт дутуу байсан учраас ийм асуудал гарсан. Одоо болтол хуулийн байгууллага шийдэж, хариу өгөөгүй гэсэн үг. Хятад, Монголын гаалийн байгууллагын статистикийг харьцуулдаг. Хятадын тал хоолтой хүлээж авсан эсэхийг нотлосноор хэн буруутайг гаргаж ирнэ гэв. Манай байгууллагаас Гашуунсухайтад ажиллаж байсан гаалийн улсын ахлах байцаагч хоёр албан хаагчийг холбогдуулан шалгаж байгаа. Гурван удаагийн шалгалтаар хуулийнхан шалгаж байна.

"МОНГОЛЫН ТАЛ 12 УДАА НҮҮРС АЧСАН, ХООСОН ОРЖ ИРСЭН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛЭЭ ӨГӨХИЙГ ХҮССЭН"

Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Сүхбаатар:

-Монголын гаалийн байгууллага 2010 оноос хойш БНХАУ-ын гаалийн байгууллагатай зөвхөн нүүрс бус зарим нэр төрлийн бараанд жил бүр статистик зэрэгцүүлэлтийг хийдэг.  Мэдээллээ солилцдог. Ингэхэд зөрүү гардаг. Энэ нь юунаас болов гэхээр хоёр орны гаалийн байгууллагын горим өөр байгаагаас уу, бараа нэвтрүүлэх горимын онцлогоос шалтгаалсан уу гэдгийг ярилцаж, тодотгол хийдэг. Үүнээс гадна зөрүү үүсвэл хууль бусаар байдлаар хилээр нэвтрүүлсэн бараа бүтээгдэхүүн байж болох юм гэдэг дүгнэлт гардаг. Өнгөрсөн 2019 оноос хойш Хятад, Монголын байгууллагын хооронд статистик зэрэгцүүлэлтээ цахимаа хийж байгаа. Үүсч байгаа зөрүүгээ тодотгох боломжгүй байгаа. Зарим онуудад илүү, дутуу нүүрс гаргасан юм шиг статистик гардаг. Уулзалтаа хийх хүсэлтээ Хятадад илэрхийлсэн.

Эхний ээлжид 2018 оноос Хятадын талд Монголын тал 12 удаагийн албан хүсэлт, уулзалтаар нүүрс ачиж эсвэл хоосон орж ирсэн тээврийн хэрэгслийн бүртгэлээ өгөөч гэсэн боловч өнөөг хүртэл боломжгүй гэсэн. ГХЯ-аар дамжуулан сүүлд дахин хүсэлтээ өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж