Том Крузын “Биелэгдэшгүй даалгавар”

Хуучирсан мэдээ: 2022.12.21-нд нийтлэгдсэн

Том Крузын “Биелэгдэшгүй даалгавар”

Том Крузын “Биелэгдэшгүй даалгавар”

Том Круз “Биелэгдэшгүй даалгавар-7” киноны эрсдэлтэй зураг авалтаас хуваалцжээ. Өдгөө 60 настай тэрбээр орлон тоглогчгүйгээр бүх зураг авалтад оролцож, хадан цохионоос мотоциклтой үсэрсэн байна. Уг үзүүлбэрийг Норвеги дахь хадан цохион дээр хийсэн бөгөөд үүнд зориулж аварга том налуу зам барьсан. Үзүүлбэрийн аюулгүй байдлыг хангахын тулд салбар салбарын мэргэжилтнүүд хяналт шалгалтын ажилд оролцжээ.

“Би хүүхэд байхаасаа л үүнийг хийхийг хүсдэг байсан. Энэ бол бидний урьд өмнө хийж байгаагүй хамгийн аюултай үзүүлбэр” гэж Том Круз хэллээ. Үсрэлтийг дасгалжуулсан Майлс Дайшер түүнийг орон зайн мэдрэмж сайтай гэж сайшаав. Том Круз мотоциклтой үсрэлтийн бэлтгэл болгож 500 гаруй удаа шүхрээр, 13 мянга гаруй удаа мотокросс үсрэлт хийсэн. Бодит зураг авалтын үеэр тэр нэг өдрийн дотор зургаан удаа амжилттай үсэрч чадсан юм.

Уг үзүүлбэрийг авахын тулд хамгийн сайн тоног төхөөрөмжийг бэлдэж, байрлалыг ч бас нарийн бодож боловсруулсан. “Хоёр жилийн өмнө өнөөдрийн бидний хийж буй зүйлийг хийх боломжтой камер байгаагүй” гэж киноны зохиолч, найруулагч Кристофер МакКуарри хэллээ. Хамгийн сонирхолтой нь “Биелэгдэшгүй даалгавар-8” кинонд илүү аюултай зураг авалтууд төлөвлөсөн гэдгийг тэр онцоллоо.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж