"50 хүнийг яллагдагчаар татсаны дотор УИХ-ын гишүүн байхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.12.21-нд нийтлэгдсэн

"50 хүнийг яллагдагчаар татсаны дотор УИХ-ын гишүүн байхгүй"

"50 хүнийг яллагдагчаар татсаны дотор УИХ-ын гишүүн байхгүй"
АТГ-ын дарга З.Дашдаваа өнөөдөр /2022.12.21/ нүүрсний хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улс Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуультай. Энэ хуулиар гэрч, хохирогч ийм үүрэгтэй байна гэж тусгаж, шүүх дээр нээлттэй асуудлыг ярьдаг. Тэрнээс биш эрүүгийн хянан шалгах ажиллагаанд оролцогч нээлттэй сонсголд оролцох нь хуулиараа хориотой. Бид эхний ээлжид оффтейк гэрээ, зөвлөмжтэй холбоотой асуудлыг шалгаж, хуулийн нүдээр харж, мэргэжлийн шинжилгээг хийнэ. Энэ хүрээндээ санхүү эдийн засгийн алдагдалтай, гэмт хэргийн шинжтэй, бусдад давуу байдал олгосон гэсэн шинжээчийн дүгнэлт гарвал асуудлыг хуулийн хүрээнд авч үзнэ. Мөрдөн байцаагчид дүгнэлт хийх ямар ч боломжгүй. Мэргэжлийн экспертүүд баг ажиллана.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн үе үеийн удирдлагуудыг шалгана.
Сүүлийн 10 жилээс эхлэн мөрдөн шалгана. Хэн нэгэн этгээдэд ял завшуулж, хэлмэгдүүлэхгүй. Зарим хүмүүсийг хилээр оргосон гэдгийг яаж шалгах вэ. Эхнээсээ шалгаж байгаа. Бид яллагдагчаар татсан байхад мэдэгдэлгүйгээр хилээр гарсан бол асуудалд өөрөөр хандана. Бидэнд тодорхой мэдээлэл өгч, хэрэгт саад учруулахгүй бол хилээр гарах боломжтой. Мөрдөгч тухайн хүнийхээ асуудлыг мэдэж, хилээр гаргасан. Одоогийн байдлаар нүүрсний хэрэгт 50 хүнийг яллагдагчаар татсан. Энэ дотор УИХ-ын гишүүн байхгүй. Мөн 17 хүнийг шалгаж байна.
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярын хэрэг тусдаа асуудал. Авлига авсан учраас түүнийг цагдан хорьсон.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж