683,285 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.21-нд нийтлэгдсэн

683,285 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 502,657,433 төгрөгийн үнийн дүн бүхий 683,285 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Могойн гол" ХК (BDL +15.00%), "Увс чацаргана" ХК (CHR +14.85%) болон "Эрчим Баян Өлгий" ХК (BOE +14.78%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монноос" ХК (MNS -13.33%), "Баянтээг" ХК (BTG -4.76%) болон "Ремикон" ХК (RMC -3.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 49,783 ширхэг нэгж эрхийг 34,160,231 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 15,000 ширхэг үнэт  1,502,850,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.34 хувиар буурч, 36811.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,697,778,343,354 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж