2023 онд танд хамгийн их хэрэг болох УР ЧАДВАРУУД

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

2023 онд танд хамгийн их хэрэг болох УР ЧАДВАРУУД

2023 онд танд хамгийн их хэрэг болох УР ЧАДВАРУУД

Нийгэмд маш олон мэргэжилтнүүд боловсрон гарч, ажлын байрны өрсөлдөөн улам ширүүссээр байгаа билээ. Мэргэжилтнүүд хэдий их хэмжээний академик мэдлэгтэй хэдий ч өөрсдийн soft skills гэх зөөлөн ур чадваруудыг хангалттай эзэмшдэггүй учраас нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, амжилттай байр сууринд хүрэх нь илүү төвөгтэй болдог байна.

Яг одоо та өөрийн ажиллаж буй арга барил, ур чадвартаа хэр сэтгэл хангалуун байна вэ? Илүү дээшээ дэвших, одоо байгаа ажлын байрандаа шилдэг нь болох бусдаас дутахгүй сайн мэргэжилтэн, менежер болох хүсэл үүнийг уншиж байхад төрч байна уу?

Тийм бол доорх ур чадваруудыг хөгжүүлж эхэлснээр та өөрийн зорьж буй сайн хувилбараа хүрэхэд том алхам болох болно.

  1. Бие даан суралцах

Цар тахлын үеэс бидний суралцах ёстой хамгийн чухал зүйл нь ямар ч нөхцөлд байсан суралцаж чаддаг байх юм. Бие даан суралцах нь бидэнд маш том арга ухаан, сахилга бат, тууштай байдлыг бий болгож байдаг. Та бие даан суралцаж чаддаг болсон бол өөр ямар ч зүйлийг өөрийн арга барилаар хурдан, үр дүнтэй суралцах боломжтой тул бүх төрлийн ур чадварыг суралцах суурь нь уг чадвар гэж ойлгоход болно. Тэгвэл хэрхэн бие даан суралцаж сурах вэ?Өнөөгийн нийгэмд уг чадварыг сурах хамгийн боломжтой хувилбар нь онлайн сургалт юм. Хэн нэгэнтэй хамт заавал анги танхимд суулгүй, багш өдөр тутамд шаардалгүйгээр зогсолтгүй сурах зуршлыг өөртөө суулгая гэвэл утсан дээрээ ур чадварын хичээл бүхий аппликейшн эсвэл сургалтын веб сайтуудаар дамжуулан суралцаж бие даан сурах зан төлөвийг суулгаарай.

  1. Асуудлыг шийдвэрлэх

Асуудлыг шийдвэрлэхдээ чухал эрэмбэ дараагаар нь тооцоолон бодож нэг нэгээр нь шийдвэрлэж сурах, дундаас нь зугтаж орхилгүй нүүр тулах зан төлөвийг хамгийн түрүүнд өөрт суулгах хэрэгтэй. Уг чадварт суралцснаар та ажил дээр төдийгүй хувийг амьдрал дээрх олон асуудлаас зөв шийдлээр стресс багатай гарах боломжтой байдаг.

  1. Шүүмжлэлтэй бодох 

Өнөөгийн бидний нийгэмд тулгамдаж буй хамгийн том асуудлын нэг нь хуурамч олон мэдээллийг урсгал. Алинд нь итгэж шийдвэр гаргах улам хүнд болоод буй. Аливаа зүйлийг шүүлтүүргүй хүлээн авсаар байвал таны тархи хэрэгцээгүй олон мэдээллээр дүүрэх болно. Харин асуудлыг тунгаан, эргэцүүлж олон талаас шүүх чадвар нь асуудлыг үнэн бодитоор харах, илүү өргөн хүрээнд бодоход тань туслах болно. Иймд мэдээллийг олон эх сурвалжаас судлан олж авах, өөрийн үнэт зүйл үзэл бодлыг тодорхойлж сурах нь шүүмжлэлт сэтгэлгээнд хамгийн ихээр түлхэц болдог.

  1. Багаар ажиллах

Та хаана ч очсон, ямар ч мэргэжилтэй байсан хүмүүстэй ажиллах хэрэгцээ зайлшгүй тулгарна. Энэхүү чадвар танд байхгүй цагт та хэнтэй ч ажиллах боломжгүй ба бусдаас суралцах боломжоо алдах юм. Иймд бусдыг хүлээн зөвшөөрөх, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх болон харилцааны чадвараа өндөр хэмжээнд хөгжүүлж чадвал таны багаар ажиллах чадвар зогсолтгүй хөгжил болно. Бид нийгмийн амьтан тул үргэлж бусадтай нэгдэн нийлж амьдрал болон баялаг бүтээдэг учир ирээдүйд үргэлж хэрэг болох чадвар энэ байсаар байх болно гэдгийн санал үргэлж хөгжүүлэх сэдэлтэй байх хэрэгтэй.

  1. Уян хатан байдал

Нэг л хэвэнд цутгасан мэт тогтсон хэв маяг, хэдхэн төрлийн чадвар нь тийм ч хэрэгцээтэй байхгүй л болов уу. Олон төрлийн чадварыг хүлээн авах, суралцах, хөрвөх чадвартай болсноор хаана ч өөрийн үнэ цэнийг олж чадна.

Эдгээр чадваруудыг салбар салбарын шилдгүүдээс суралцах боломжтой болсон. Технологи хөгжихийн хэрээр бие даан өөрийгөө зогсолтгүй хөгжүүлж өөрийн сайн хувилбар байж, өрсөлдөх чадвараа хурцлах боломж нээлттэй болж буй нь сайшаалтай.

  1. Бүтээлчээр сэтгэх

Бүтээлч сэтгэлгээ зөвхөн уран бүтээлчдэд л байдаг зүйл гэж андуурч болохгүй. Энэ нь ердөө нэгэн хэвийн сэтгэхээс илүүтэй бусдаас өөрөөр сэтгэх, шинэ санаа гаргахыг хэлж буй хэрэг. Бүтээлч сэтгэлгээ бол гарцаагүй танд хэрэгтэй ур чадваруудын нэг. Учир нь энэхүү ур чадвар танд нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх эсвэл аливаа даалгаврыг гүйцэтгэх сонирхолтой арга замыг олоход тань тусална.

Бүтээлч байдал нь инновацыг идэвхжүүлж, улмаар эдийн засгийн өсөлтийг бий болгодог. Энэ нь компаниудын зах зээлийн өрсөлдөөнд илүүрхэх нөхцөл болно. Компаниуд ирээдүйд илүү бүтээлч мэргэжилтнийг хайх нь дамжиггүй.

  1. Дасан зохицох чадвар

Дасан зохицох чадвар нь суурь ур чадваруудын нэг бөгөөд өөрчлөгдөн буй нөхцөл байдалд зохицон шинэ зүйлийг хурдан эзэмшиж авах чадварыг хэлнэ. Ажил олгогчид ихэвчлэн шинэ боловсон хүчнийг ажилд авахдаа дасан зохицох чадварыг хамгийн түрүүнд голчлон хардаг.

Дасан зохицох чадвартай байснаар бусадтай харилцах, хамтран ажиллах, бүтээлчээр сэтгэх, асуудал шийдвэрлэх зэрэг бусад суурь ур чадварыг ч мөн хурдан эзэмшинэ гэсэн үг. Үүгээрээ та шинэ зүйл туршиж, шинэ ур чадвар эзэмших хүсэл эрмэлзэлтэй гэдгээ илтгэнэ.

Дасан зохицох чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?

  • Бусдаас суралц
  • Багаар хамтран ажилла
  • Асуулт асуухаас бүү ай

Дээрх ур чадваруудыг шилдэг мастеруудаас сурах боломжийг танд TomYo Skills аппликейшн олгож байгаа бөгөөд та

📌 200 төрлийн 28,000 минутын ур чадварын хичээлүүдээс хүссэнээрээ үзэж, бүтэн жилийн турш чадвараа огцом ахиулах боломж

📌 Сар бүр шилдэг мастеруудтай уулзах, танхимын сургалтад хамрагдах

📌 Шинэ жилийн хайрцаг дүүрэн тусгай бэлэг авах

📌 Сар бүр тогтмол нэмэгдэх ур чадварын хичээлүүд

Бүртгүүлэх холбоос: https://tomyo.skills.mn/

Апп татах холбоос: onelink.to/tomyoskills

Холбогдох дугаар: 7700-3336

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж