Орост хийн хоолой дэлбэрч, 3 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2022.12.21-нд нийтлэгдсэн

Орост хийн хоолой дэлбэрч, 3 хүн амиа алдав

Орост хийн хоолой дэлбэрч, 3 хүн амиа алдав

ОХУ-ын Ижил мөрний холбооны тойрогт хамаарах Чуваш улсад өчигдөр /2022.12.20/ хийн хоолой дэлбэрч, гурван хүн нас баржээ. Тус хийн хоолой нь ОХУ-ын Казань хотоос баруун тийш 150 км зайд Калинино хотын ойролцоо байдаг. Дэлбэрэлт Вурнар дүүргийн Калинино, Ямбахтино тосгон хоорондын хийн хоолойд болсон. Онцгой байдлын ажилтнууд газар дээр нь очсон бөгөөд төлөвлөгөөт засварын үеэр хийн хоолойд гал гарсан гэж мэдээлээд байна.

1420 мм голчтой газар доорхи хий дамжуулах хоолой нь Уренгой – Помары – Ужгород чиглэлээр дамждаг. Энэ нь баруун Сибирээс Европ руу хий тээвэрлэдэг, 1980-аад оны эхээр баригдсан Оросын экспортын хийн хоолой юм.

Дэлбэрэлтийн дараа Газпром компани зэрэгцээ хоолойгоор дамжуулан хэрэглэгчдэд хийг бүрэн хэмжээгээр нийлүүлж байна. Хийн хоолойн "Уренгой-Центр-2" хэсгийн урсгал 13:50 цагт зогссон. Энэ хэсгээр хэзээ хий нийлүүлэх боломжтой болохыг эрх баригчид судалж байна. Одоогоор энэ хоолой нь Оросын хийг Европт хүргэх гол зам болж байна. Нидерландын “TTF” арилжааны төв дэх форвард үнэ дэлбэрэлтийн дараа өссөн боловч нийлүүлэлт үргэлжилж байгаа тухай мэдэгдлийн дараа буцаад буурчээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж