Эвслийн цэргийнхэн Афганистанд удна

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Эвслийн цэргийнхэн Афганистанд удна

Афганы үндэсний гвардийн дайчин. Фото ©AFP

Эвслийн цэрэг Афганистанаас 2011 оны долдугаар сар хүртэл гарч чадахгүй бололтой. Энэ тухай АНУ-ын армийн дэслэгч генерал Билл Колдуэлл (Bill Caldwell) мэдэгдсэн ба түүний хэлж буйгаар Афганы хүчний хүмүүсийг энэ хугацаанд бүрэн сургаж амжихгүй бололтой.

Афганы хүчний байгууллагыг бэлтгэх үүрэгтэй тэр генералын хэлснээр үндэсний хүчин нь улс орныхоо аюулгүй байдлыг хангахад 2011 оны аравдугаар сард л бэлтгэгдсэн байх гэнэ. Тэр хүртэл Афганы зарим хэсэгт л  аюулаас хамгаалах бүрэн эрхийг нь үндэсний хүчинд нь шилжүүлэх аж. Ирэх жилийн намрын дундуур гэхэд Афганы аюулгүйн албанд 305 мянган хүн байлгахаар төлөвлөөд байгаа гэнэ. Афганы арми, цагдаагийнханд бичиг үсэг заах сургалтуудыг нээгээд байна. Афганы армийн 80 хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж