Шинэ жишиг, шинэ хязгаарыг нээх алсын хараатай Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрийн хамт олон худалдааны төвөөр үйлчлүүлж буй үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ зориулан урамшууллын нэгдсэн систем болох "S Rewards" лояалти аппликейшныг танилцуулаад байна.
Хэрэглэгч бүрийн хүсэл хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, онцгой хөнгөлөлт, урамшууллыг санал болгох Монголдоо анхдагч олон улсын түвшний Моллын лояалти аппликэйшн болох энэхүү аппликэйшны бүх програм хөгжүүлэлтийг Сингапур улсад хийж гүйцэтгэснээрээ онцлог юм.
Бизнес эрхлэгч болоод хэрэглэгч, үйлчүүлэгч бүр илүү хялбар хэрэглээ, ухаалаг сонголтыг эрэлхийлэх болсон энэ цаг үед Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрын хамт олон үнэнч хэрэглэгчдээ урамшуулах "S Rewards" лояалти системийг танилцуулах төслийн албан ёсны хамтрагч банкаар Голомт банкыг сонгон, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Хэрэглэгч нь “S Rewards” лояалти аппликейшны гишүүн болсноор Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрын дэлгүүр, ресторан, үйлчилгээний газруудаар үйлчлүүлж худалдан авалт хийх бүрдээ худалдан авалтын үнийн дүнгийн 1-5% хүртэлх дүнтэй тэнцэх оноог цуглуулж дараа, дараагийн худалдан авалтдаа ашиглах боломжтой юм.
Лояалти оноог дараа дараагийн худалдан авалтын дүнгээс хасуулж хөнгөлөлт эдлэхээс гадна Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрт байрлах дэлгүүр, үйлчилгээний газруудаас санал болгох бүх төрлийн купон, ваучер, бэлгийн карт болон хямдрал, урамшууллуудыг авахдаа ашиглах боломжтойг дуулгахад таатай байна.
Эрхэм харилцагч та Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрт байрлах дэлгүүр, үйлчилгээний газруудаар үйлчлүүлж лояалти оноо цуглуулахдаа Голомт банкны ухаалаг ПОС төхөөрөмжийг ашиглан бүх төрлийн банкны карт уншуулах боломжтой ба SocialPay болон AliPay, Wechat-аар мөн төлбөрөө төлөх боломжтой.
"S REWARDS" лояалти аппликейшныг App Store, Google Play-с яг одоо татан аваарай.
App Store: https://apps.apple.com/us/app/s-rewards/id6444931816
Google Play: https://play.google.com/store/apps/details?id=com.mongolia.ub
Холбоотой мэдээ