Аргентин бол ОХУ-д үйлдвэрлэсэн "Спутник" вакциныг Covid-19-ийн халдварын эсрэг ашигласан анхны улсуудын нэг юм. Гэвч 2021 онд дельта хувилбар гарсны дараагаар "Спутник" вакцин хүрэлцэхээ байсан тул "Модерна", "АстраЗенека" вакцинуудыг ашиглаж эхэлсэн.
Тэгвэл Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-д Аргентин ялсан шалтгааныг Орос улс "Спутник" вакцинтай холбон тайлбарлажээ. “Орос улс "Спутник" вакциныхаа дийлэнх тунг Аргентин руу экспортолсон. Аргентины ерөнхийлөгч нь хүртэл тариулсан. Өнөөдөр тэд ДАШТ-д Францтай таарч, аварга боллоо. Энэ зүгээр тохиолдол уу? Үгүй л гэж бодож байна” гэж вакциныг санхүүжүүлсэн Оросын баялгийн сангаас мэдээлжээ.
Орос улс хамгийн сүүлд 2018 онд ДАШТ-ийг зохион байгуулсан. Тухайн үед финалын тоглолтыг Оросын панк рок хамтлаг “Pussy Riot”-ынхон үймүүлж байв. Гэтэл энэ жил Украин дахь дайнтай холбоотойгоор Орос улс ДАШТ-д оролцох эрхгүй болсон юм. ОХУ-ыг оролцохыг зөвшөөрвөл хүмүүс бойкот зарлаж, тэмцээнд эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй гэж “FIFA” үзжээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ