Төрийн ордонд өнөөдөр /2022.12.21/ нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотойгоор холбогдох эрх мэдэл бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсгол эхэлсэн. Гэвч хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн С.Чинзориг сонсголыг түр завсарлуулж байгааг хэлээд, иргэдийн төлөөллийн саналыг Ажлын хэсгээр хэлэлцсэний дараа сонсгол үргэлжилнэ гэж мэдэгдэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нүүрсний хэрэгтээ холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр "Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс өмнө хууль хяналтын байгууллагад шалгуулж байсан. Тэгээд сонгуульд нэр дэвшиж, өрсөлдсөн. Тэрийг өрсөлдөгчөө харлуулах хар пи-ар гэж ойлгосон. Гэвч одоог хүртэл гүтгэлэг үргэлжилж байна. Би тэгэх тусам нь нэг танхимын гишүүдтэйгээ хамт шалгуулна. Би өнөөдрийг хүртэл дуугүй байлаа. Бас өөрийгөө өмөөрч, хэн нэгнийг яллая гэж бодоогүй. Үнэхээр хэрэг хийгээгүй бол шалгуулах хэрэгтэй.
Би нүүрс тээврийн компанитай байсан. Ямар ч эрх мэдэлгүй, цэвэр бизнесээ эрхэлж, гэрээ хийсэн компанийнхаа нүүрсийг ачиж, буулгадаг. Нууцаар тээвэр хийж, машин машинаар, хүрз хүрзээр нүүрс гаргах ямар ч боломжгүй. Надад тийм шалтгаан байхгүй. Хаана эрх мэдэл байдаг юм бэ. Тэнд хулгай байдаг. Тэд өөрсдийн хулгайгаа харлуулахын тулд компаниуд руу, жолооч нар руу дайрч байгаад харамсч байна" гэв.
Холбоотой мэдээ