Бүх цаг үеийн хамгийн шилдэг Ази хөлбөмбөгчин гэж нэрлэгддэг Өмнөд Солонгосын тамирчин Сон Хын-Мин жүжигчин Ким Го Юнтэй үерхэж байгаа тухай цуу яриа дэгджээ. Сон Хын-Мин нь Өмнөд Солонгосын үндэсний хөлбөмбөгийн багийн ахлагч, Тоттенхэм Хотспурын од юм.
Жүжигчин Ким Го Юн хөлбөмбөгчний нууц хаягийг дагасны дараа энэ цуу яриа гарчээ. Сон Хын-Мин олон удаа Ким Го Юны зурагт зүрх дарж байсныг интернет хэрэглэгчид баталж байна.
“Ганц удаа зүрх дарсан бол сүйдтэй асуудал биш. Гэтэл барагтай л бол хүний зурганд зүрх дардаггүй Сон Хын-Мин зөвхөн Ким Го Юнд зүрх дарсан байна шүү дээ” гэж нэгэн хэрэглэгч хэлжээ. Ким Го Юны харъяалагддаг “BH Entertainment” энэ цуу яриаг худал гэж няцааасан байна.
2018 оны дэлхийн аваргыг нулимстай өндөрлүүлж байсан Сон Хын-Мин энэ удаагийн Катар-2022 ДАШТ-д харамсах зүйлгүй тоглосон. Хэдий гоол оруулаагүй ч тэр эсрэг багийнхаа хамгаалалтыг сэтэлж, бусаддаа гоолын боломжийг үүсгэж байв. Тэр нүүрэндээ гэмтэл авсны улмаас тоглолтын үеэр хамгаалалтын маск зүүж тоглосоныг үзэгчид сайн санаж байгаа болов уу.
Харин Ким Го Юны хувьд 2012 онд “A Muse” /Онгод/ киногоороо Өмнөд Солонгосын шилдэг, шинэ эмэгтэй жүжигчин шагналыг хүртэж байсан. Түүнчлэн “Cheese in the trap”/Хавхан дахь бяслаг/, “Little Women” /Бяцхан бүсгүйчүүд/ зэрэг үзэгчдийн таашаалд нийцсэн олон кино бий.
Эх сурвалж: KOREA BOO, GOAL
Холбоотой мэдээ