"Аль-Шабааб" бүлгийн дайчид Сомалийн эрх баригчдын байрлах дуртай зочид буудалд довтлон парламентын 15 гишүүний амийг хөнөөсөн байна. Амь үрэгдэгсдийн тоог 15 гэж Reuters мэдээлсэн бол AFP дөрвөн хүнийг л хөнөөсөн гэж дамжуулсан байв.
Сомалийн Засгийн газрын нэрээ нууцалсан эх сурвалж лалын дайчдыг аюулгүйн албаныхны дүрээр буудалд нэвтэрсэн гэжээ. Reuters мэдээлэхдээ лалын хэт даврагчдын нэг нь амиа золиослогч байсан ба тэрээр биедээ байсан тэсрэх төхөөрөмжийг дэлбэлсний дараа буудалцаан эхэлжээ. Цагдаагийнхан буудлыг бүслэн тийш орсон ч дайчдыг бариагүй байна.
Могадиша хотын ерөнхийлөгчийн ордноос холгүй байдаг "Мона" буудалд халдлага болжээ. Өмнө нь 2009 онд мөн тэр буудалд дайчид довтлон гар бөмбөг тэслэх үеэр парламентын хоёр гишүүн шархадсан байлаа.