Анхаар: Амралтын өдрүүдээр цасан шуургатай

Хуучирсан мэдээ: 2022.12.21-нд нийтлэгдсэн

Анхаар: Амралтын өдрүүдээр цасан шуургатай

Анхаар: Амралтын өдрүүдээр цасан шуургатай

Ирэх амралтын өдрүүдэд зарим нутагт цасан шуурга шуурч, цаг агаар эрс хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тодруулбал, энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Мөн 24-25-ны өдөр баруун аймгуудын нутгаар нэмж их хэмжээний цас орох төлөвтэй байгаа тул цасан шуурганаас болгоомжлохыг анхааруулав.

Цаг уурч Б. ЖАРГАЛАН:

-Агаарын температур хурд тунадасны хувьд энэ сард олон жилийн дундаж 1991-2020 оны агаарын температур хувьд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсэг Архангайн баруун, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр -24-аас -30 градус хүйтэн байдаг бол Говийн бүс нутгаар -8-аас -16 градус хүйтэн байна. Бусад нутгаар -16-аас -24 градус хүйтэн. Хурд тунадасны хувьд бага цас ордог сар ихэнх нутгаар тэгээс хоёр миллиметр цас ордог бол Баян-Өлгий, Ховдын өмнөд, Увсын хойд, Завханы ихэнх нутаг, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төвийн хойд, Хэнтий, Дорнодын нутгаар хоёроос найман миллиметр тунадас ордог.

Урьдчилсан төлвөөр агаарын температурын хувьд цас ихтэй газрууд буюу нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн байна.

Харин өмнөд хэсгээр дундаж орчим байх төлөвтэй. Хурд тунадасны хувьд зүүн хойд хэсгээр буюу Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас их цастай байх төлөв гарсан. Нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр харьцангуй бага цас орно. Харин бусад нутгаар дундаж орчим цас орох төлөвтэй байна.

Агаарын температурын хонгийн явцын хувьд энэ сарын дунд үеэс баруун болон төвийн нутгаар, сарын сүүлээр зүүн зүгийн нутгаар их цас орж байгаа.

Сар дунд үе хүртэл цаг агаар ихэнх нутгаар тогтуун байсан бол он дуустал ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж