"The Hu" хамтлагийн дуу шилдэг клипээр шалгарав

Хуучирсан мэдээ: 2022.12.21-нд нийтлэгдсэн

"The Hu" хамтлагийн дуу шилдэг клипээр шалгарав

"The Hu" хамтлагийн дуу шилдэг клипээр шалгарав

Алдартай "Metal Hammer" сэтгүүлээс гаргасан 2022 оны шилдэг 10 хөгжмийн видеоны нэг нь "The Hu" хамтлагийн "This Is Mongol" дууны клип болжээ. Мөн энэ дуу нь "Music.mxdwn.com" хөгжмийн онлайн сэтгүүлээс гаргасан 2022 оны "Жилийн шилдэг 40 дуу"-ны 19 дүгээр жагсаалтад оржээ.

"The Hu" хамтлаг энэ жилийн сүүлийн аялан тоглолтоо хийхээр Европыг зорьсон. Тэдний Европ дахь аялан тоглолт аравдугаар сарын 26-наас эхэлж, энэ оныг дуустал үргэлжилнэ. Тус хамтлагийнхан 2023 оны зургадугаар сарын 15-18 өдрүүдэд болох хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцохоор болжээ.

Монголын "The Hu” хамтлаг /2022.11.25/ Франц улсын нийслэл Парис хотод байх НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гийн хүндэт шагнал болох дэлхийн энх тайвны албан ёсны элч хамтлаг болсон.

Тэд ингэснээр дэлхийн рок хөгжмийн урсгалаас анхны хамтлаг, Азиас хоёр дахь хамтлаг болжээ.

"The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан. Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг. Хамтлагийн гаргасан дуу бүхэн "Youtube"-д өндөр хандалт авч, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж