"Цахилгаан автобусыг эцсийн цэг бүрд 20 минут цэнэглэж байна"

"Цахилгаан автобусыг эцсийн цэг бүрд 20 минут цэнэглэж байна"

"Цахилгаан автобусыг эцсийн цэг бүрд 20 минут цэнэглэж байна"

Ачаалал ихтэй чиглэлд буюу офицероос 5 шар хүртэлх нэгдүгээр эгнээгээр автобус шууд зорчиж байгаатай холбоотойгоор түгжрэл бага болсон. Гэсэн ч автбус хүлээлтийн асуудал хэвээр,  хүйтэн байгааг иргэд хэлж байна. Цаашлаад ес эхлэхээр хүйтэн, хуучин автобуснууд нь хөлдөж, эвдрээд таг зогсох асуудал үүсэхээс эмээж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ц.Батсууриас тодрууллаа.

-Иргэдийн зүгээс нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр шууд зорчиж түгжрэл бага болсон хэдий ч автобус хүлээсэн хэвээр байгаа талаар ярьж байна. Энэ сард ирэхээр төлөвлөсөн автобус ирсэн үү?

-Энэ жилийн хувьд 91 автобус парк шинэчлэлтээр ирсэн. Тодорхой төсвийн боломжоор шинээр автобус нийлүүлэгдэнэ. Энэ сардаа багтаад 50 ширхэг автобус ирэхээр төлөвлөснөөс 20 автобус хил дээр ирээд байна. Харин үлдсэн автобуснуудын хувьд оны өмнө болоод дараа ирэх эсэх нь тодорхойгүй байна.

-Өнгөрсөн жил парк шинэчлэлтээр хэчнээн автобус орж ирсэн бэ?

-Цар тахлын улмаас 2020-2021 онд нийт 130 дизель хөдөлгүүрийн автобус парк шинжлэлтээр орж ирсэн. Эдгээр автобус бүгд үйлчилгээнд гарч байна.

-Ирэх онд ямар төрлийн хэчнээн автобус парк шинэчлэлтээр ирэх вэ?

-Оны дараа Хятадаас парк шинэчлэлтээр 200 гаруй дизель хөдөлгүүрийн автобус хуваарийн дагуу нийлүүлэгдэнэ. Цаашид хэчнээн ирэх одоогоор тодорхойгүй байгаа.

-Нийтийн тээвэр үйлчилгээнд явж байх үедээ эвдрэл, гэмтэл үүсэн зогсох тохиолдол ихээр гарч байна. Мөн гадаа даарч зогсоод нийтийн тээвэрт суусан ч автобус маш хүйтэн байдаг. Энэ тал дээр хэрхэн ажилладаг вэ?

-Одоогоор нөөц байхгүй улмаас засвар үйлчилгээг цаг тухай бүрт хийгээд эргэлтэд гаргаж байгаа. Хүйтэн гэх автобус харьцангуй  цөөн бий. Насжилт өндөртэй автобуснуудад ийм асуудал гарч байгаа. Ирэх оноос шинэ автобуснууд ирж энэ асуудал цэгцэрнэ. Эвдрэлийн тал дээр аж ахуй нэгжүүдтэй хамтран засвар үйлчилгээг цаг тухай бүрт нь хийж байна.

-Насжилт өндөртэй хэчнээн автобус үйлчилгээнд явж байгаа вэ?

-Одоогоор 970 автобус үйлчилгээ үзүүлж байгаа. Үүнээс 400 гаруй автобус 2010, 2012 оных буюу насжилт өндөртэйд тооцогдож байна.

-Эргэлтийн дундуур цахилгаан автобусны цэнэг дуусаж, эцсийн зогсоол дээр удаан хугацаагаар цэнэглэж байгаа талаар иргэд ярьж байна? 

-Одоогоор 46 цахилгаан автобусаар үйлчилгээ үзүүлж байгаа. Зуны улиралд цахилгаан автобусыг нэг л удаа цэнэглээд өдөржин явах боломжтой. Гэвч өвөл хүйтнээс болж цэнэг нь хурдан дуусах тохиолдолтой. Тиймээс эцсийн зогсоол бүрт 20 минут цэнэглэх тохиолдол гарч байна.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2022-12-21 202.126.90.96

өглөө бүр хамгийн түрүүнд ард түмнээ ажилд нь хүргэж өгдөг "ч.1 хороололоос офицер .н" хамт олонд талархаж явдаг шүү…

Avatar

Нэргүй 2022-12-21 64.119.20.145

энэ хэлтсийн дарга гээд байгаа хүн нь үнэн дүпп юм бнлээ. шахааны баагий

Avatar

Зочиг 2022-12-21 183.182.123.136

Хятадын сэг автобус нэртэй төмрийн хогийг дэлхийн зах зээлийн үнээс дээгүүр авахаар ямар юмаа шийдэх вэ дээ.Евро хэдэн сайхан автобус авчихвал дагалдаад юм юм л сэргэнэ дээ. Гадагш гаргадаг автобуснуудтай хятадууд засвар үйлчилгээг нь өгөхгүй үнийг нь салам хямдруулпаг.Дотоод хэрэглэдэг нь нь 40-50 жил үнэгүй засварыг худалдсан үйлдвэр нь даадаг сайхан шишигтэй. Хахуул авсан новшнууд л улсаа улам сулдайж байх шиг.Тэд хөгжиж бид ядуурсаар.

Avatar

Нэргүй 2022-12-21 103.229.122.223

автобусаа хөндлөн болон хэвтээ чиглэлээр шууд шулуун явуулдаг болгож болохгүй юу. Иргэд 1дамжаад хүссэн газартаа хүрдэг болвол зүгээр. Одоо болохоор өөрийн суух дугаарын автобусаа хүлээсээр 1 цаг болж байна. Гацуурт юмуу улаанхуарнгаас гарсан автобус шууд толгойт, шархаднаасс шууд 3,4-р, гэмтэл 1-р хороолол саппоро-оор буцаж эргэдэг болмоор байна.

Avatar

Zochin 2022-12-21 213.219.142.83

yaduu uls baij hun tsahilgaan bus we, zugeer bus awch boldguimu yadaj une ni hurtel baga shu de,

Avatar

Нэргүй 2022-12-21 103.229.122.250

sky well гээд цахилгаан, давхар автобус дотор их сайхан дулаан явах юм. Халаалт сайтай байх гээд өвөл 20 минут цэнэглэж байгаа байлгүй. Давхар автобусны доод давхар зай багатай юм билээ.

Avatar

Нэргүй 2022-12-21 192.82.81.11

наад аютобусны орк жолооч нартаа шаардлага тавиачээ. Хээр хөдөө явж бга юм шиг явна. Байнга гэрлэн дохио зөрчинө. Зүүн 4 замаас зүүн чиглэлд гэрлэн дохион дээр зогсохгүй бна. Камераа шүүгээд арга хэмжээ аваач! Байнга бэлэн мөнгө авч компаниа дампууруулна. Хөгжим чарлуулна. Хэзээ нийтийн тээвэрт хөгжим тавьж бсан юм. Буудал зарлагчаа ашиглаач. Автобусанд ч суух арга алга. Бохир заваан. Ямарч угаалга ариутгал алга! 30 жил өнгөрчихөөд бхад яасан хөгждөггүй салбар вэ, энэ нийтийн тээвэр!

Avatar

Нэргүй 2022-12-21 202.126.92.178

500 төгрөгөөр үйлчилж байхад яаж хөгжих вэ дээ. Хамгийн хямд зүйл автобус болж дээ.

Avatar

Нэргүй 2022-12-21 192.82.81.11

гурав дамжихад 1500. 3 өндөгний мөнгө! жирийн иргэд автобусны ч мөнгөгүй бна. Харин 500 төгрөг их байна!!!!!

Avatar

Нэргүй 2022-12-21 103.229.122.223

1500 болчуул гэрийнхээ дэргэд ажилд орно. түгжээ буурна. Автобусны тоо чанар сайжрана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж