туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгахаар тогтоолын төсөлд тусгасан байна.
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, С.Ганбаатар, Т.Доржханд, Ж.Мөнхбат, С.Одонтуяа, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Н.Энхболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Г.Агар-Эрдэнэ нар ажиллахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ