Хойд Солонгос байлдааны техникээ эсрэг талынхаа радараас нуух будаг бүтээсэн байна. Chosun Ilbo сонинд бичсэнээр үүнийг Өмнөд Солонгосын цэргийнхний олж авсан байлдагч нарын зааварт нь бичсэн байжээ.
Уг зааврыг Хойд Солонгост 2005 онд хэвлэсэн ба 80 хуудастай товхимолд дайснаасаа байлдааны техник ба байгууламжийг хэрхэн өнгөлөн далдлах тухай өгүүлсэн байв.
Уг товхимолд “Өмнө нь миний нэг биш удаа ярьж байснаар орчин үеийн байлдааны арга нь өнгөлөн далдлахад оршино” гэсэн Ким Чен Ирийн үгийг ишэлсэн байлаа. Өмнөд Солонгосын цэргийнхэн БНАСАУ-ын арми өөрийн судалгаа, шинжилгээндээ ингэж их урагшилсанд гайхаж байгаа гэнэ. Харин энэ олж авсан мэдээлэл нь Хойд Солонгостой мөргөлдөөн гарлаа гэхэд түүнд бэлтгэхэд тус болно гэж цэргийнхэн үзжээ. Хойд Солонгос нь дэлхийн хамгийн ихээр цэрэгжсэн орнуудын нэг бөгөөд 2006, 2009 онд цөмийн туршилт хийсэн билээ.