Бага насныханд зориулсан шинэ жилийн баярын тоглолтууд

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

Бага насныханд зориулсан шинэ жилийн баярын тоглолтууд

Бага насныханд зориулсан шинэ жилийн баярын тоглолтууд

Шинэ жилийн "PUPPET SHOW" тоглолт

“Намар” алиалагч “Өвөл” охин алиалагчид анхны харцаар дурласнаар олон олон бэлгийг түүндээ зориулж задлах болно. Түүний бэлэг дотор орчин үеийн дэлхийн шилдэг хүүхэлдэйн номерууд, неон гэрэл дээрх газрын хөдөлгөөнт үзүүлбэр, илбэчний үзүүлбэр, хөгжилтэй алиалагч, өвлийн өвгөн, цасан охиноос бүрдсэн гайхамшигт шоу тоглолт багтсан байна. Мөн муу санаат Салбадай тэдний хайранд саад болохыг оролдоно.

Зөвхөн хүүхдүүд гэлтгүй гурван наснаас дээш бүх насныхан үзэх боломжтой тул гэр бүлээрээ үзэж сонирхоорой.

Хаана: РЦНК

Тасалбарын үнэ: 29 мянган төгрөг

Үзвэрийн хуваарь:

  • 2022 оны 12 сарын 19-ний өдөр 15:00 цагт
  • 2022 оны 12 сарын 20-ны өдөр 12:00, 15:00 цагт
  • 2022 оны 12 сарын 21-ний өдөр 12:00, 15:00 цагт

Kids Christmas Party 2023

"Ho Ho Ho" Merry Christmas & Happy New Year Kids энэ жилийн ХАМГИЙН гайхалтай, ХАМГИЙН гоё, ХАМГИЙН олон хүүхэд оролцсон “Kids Christmas Party 2023” зул сар, шинэ жилийн баярын парти 12-р сарын 24, 25-нд болох нь ээ.

Ерөнхий зохион байгуулагч “Алган дээрх үрс” төслийн удирдагч МУГЖ Ж.Алтанцэцэг, зохион байгуулагч “Зайсан Хилл” Z’Terra restaurant. Шоуны ерөнхий найруулагч хүүхдийн зохиолч, “Тавтай нойрсоорой” контентын редактор, хөтлөгч, Ами Тами брэнд бүтээгч А.Найгалаа, Event leader Хатун агентлагийн захирал Б.Батдулам.

Шоу тоглолтын хүрээнд:

  • Угтан авалт                               Үлгэрийн ертөнцийн эрхэмсэг гүнжүүд, Эрвээхэй хатан, цох хорхой, Тогос гүнж, Цэцэг гүнж, Шадар 3 цэрэг
  • Нүүр будалт
  • Босоо хүлээн авалт
  • Өвлийн өвгөний бэлэг
  • Мэргэжлийн камертай зураг авалтын булан, 360, Тик Ток камер гэх мэт олон, олон гэнэтийн бэлэг та нарыг хүлээж байна.

Анги хамт олон, хайртай найзуудтайгаа хамт энэ оны хамгийн тансаг, ид шидийн мэт орчинд зул сар, шина жилийн баяраа хөгжилтэй, дурсамж, зураг дүүр тэмдэглэн өнгөрүүлээрэй!

Тасалбарын үнэ: 120 мянган төгрөг

Тоглолт: Арванхоёрдугаар сарын 24, 25 ны өдрүүдэд 12:00 цагт болно.


Мэндэлсний баяр-2022 нэгдсэн тоглолт

Дэлхий дахинд Есүс Христийн Мэндэлсний Баярын тоглолтыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү гайхалтай мянга мянган тоглолтын өнгө будгийг нэмж, Монголын христитгэлт уран бүтээлчид "Мэндэлсний Баяр – 2022" тоглолтыг бүх ард түмэндээ зориулан зохион байгуулж байна.

Тоглолт UB Palace-н концертын их танхимд арванхоёрдугаар сарын 24-ний өдөр болно. Тоглолтын өмнөх хаалга 16:00 нээгдэнэ Тоглолт 17:00 цагт эхлэнэ.

Dress code: Христмас баярын өнгө бүхий хувцас /Улаан, Ногоон/

Тасалбарын үнэ:

  • 25 мянган төгрөг
  • 20 мянган төгрөг
  • 15 мянган төгрөг

“Snow Melody-2023” Шинэ жидийн баярын концерт

Хүйтний эрч чангарч буй ч сэтгэлийг тань дулаацуулж, гайхалтай мэдрэмжийг төрүүлэх “Snow Melody-2023” тоглолт Улсын Филармонийн оны хамгийн сүүлийн бөгөөд уламжлал болгон тоглогддог “Snow Melody-2023” тоглолт 2022 оны 12-р сарын 24-ний 18:00 цагаас Соёлын Төв өргөөнд үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо.

Тоглолтод: Симфони найрал хөгжим, Баян Монгол чуулга Дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр, Л.Насанбуян, Д.Дүйнхэржав нар оролцоно.

Тоглолт: Соёлын төв өргөөний тайзнаа арванхоёрдугаар сарын 24-нд 18:00 цагт болно.

Тасалбарын үнэ:

  • 50 мянган төгрөг
  • 30 мянган төгрөг

 “WINTER MELODY” ардын урлаг, өв соёлын тоглолт

Цагаан лавай чуулгын “WINTER MELODY” ардын урлаг, өв соёлын тоглолтоо долоо хоног бүрийн Лхагва, Баасан, Ням гаригт 18.00 цагт тоглож байна. Уг тоглолт нь үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтах бөгөөд ардын хөгжмийн хамтлаг, ардын бүжиг, бие биелэгээ, хөөмий, магтаал, морин хуур, цамын бүжиг, уртын болон ардын дуу, уран нугаралт гээд ардын урлагийн цогц хөтөлбөртэй тоглолт юм.

Тоглолт: УБТЗ "Ган зам" паласын тайзнаа арванхоёрдугаар сарын 25, 28-ны өдрүүдэд 18:00 цагаас болно.

Тасалбарын үнэ: 40 мянган төгрөг


"ХҮСЛИЙН ЗУЛ САР" баярын арга хэмжээ

Цар тахлаас болж хүүхэд багачууд маань хоёр жил гэртээ өнжиж найзуудтайгаа, анги хамт олноороо шинэ жилийн баяраа цугтаа тэмдэглээгүй шүү дээ. Хаан Санта клаус цасан охид, элфээ дагуулан ирж хүүхэд багачуудтайгаа хамт баяраа тэмдэглэх сайхан мөчийг бэлэглэх гэж байна. Үздэг хүүхэлдэйн киноныхоо баатруудтай уулзах,  цэнгэлдэн хөгжилдөх бас хүндэтгэлийн зоогийн ширээнээ тухалж бас болоогүй ээ Санта өвөөгөөс бэлэг авах алдаж болохгүй боломжийг аав, ээждээ дуулгаарай.

Бяцхан үрсээ "ХҮСЛИЙН ЗУЛ САР" баярын арга хэмжээндээ хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тоглолт: Улаанбаатар зочид буудалын Их танхимд арванхоёрдугаар сарын 27-нд 11:00 цагт болно.

Тасалбарын үнэ: 100 мянган төгрөг


Цөмөөхэй ба гайхамшгийн орон

"Степпе Арена" ХХК нь "Элит балет" ХХК-тай хамтран Монголдоо анх удаа "Цөмөөхэй ба гайхамшгийн орон" Медиа арт Балетын бүжгэн жүжиг зохион байгуулах гэж байна.

Ерөнхий найруулагч, бүжиг дэглээч: Ц.Цолмонбуд.

Найруулагч, бүжиг дэглээч: Чон Хэ Юүн. Туслах найруулагч, бүжиг дэглээч: Б.Мөнхнаран

Дүрүүдэд: Олон улсын балетын тэмцээний шагналт, Солонгос, Монголын шилдэг залуу уран бүтээлчид болон циркийн уран бүтээлчид оролцоно.

Үргэлжлэх хугацаа: 100 минут

Дэлхийн сонгодог урлагийн урын санд томоохон байр суурийг эзэлсэн "Цөмөөхэй" (Щелкунчик, The Nutcracker) балетын жүжиг Нь 1892 онд Германы зохиолч ИЭ.Т.А Гофманы "Цөмөөхэй хүүхэлдэй ба хулганы хаан" үлгэрээс сэдэвлэгдэн, П.И.Чайковскийн хөгжим, Мариус Петипагийн дэглэлтээр анх тоглогдож байжээ. Харин орчин цагт олон улс орны балетын театрууд жил бүрийн 12 дугаар сард "Цөмөөхэй" балетын жүжгийг төрөл бүрийн дэглэлт, найруулгаар үзэгчдэдээ толилуулсаар байна.

"Элит балет" компанийн хувьд уг бүтээлийг Ерөнхий найруулагч Ц.Цолмонбудын найруулгаар 2019 онд "Цөмөөхэй ба гайхамшгийн орон" нэртэйгээр Солонгосын үзэгчдэд толилуулсан. "Элит балет" компани 2021 онд медиа арт урлагийг балетын урлагтай хослуулснаараа олон улсад анхдагч болж чадсан юм.

Манай улсад орчин үеийн медиа арт урлагийн технлологийг ашигласан тайзны уран бүтээл үзэгдчийн хүртээлд хараахан хүрээгүй байгаа бөгөөд "Элит балет" компани нь өнгөрөгч зургадугаар сард "Лала Ланд" энтертайнмент, мюзикл, медиа арт балетын уран бүтээлээ 3D холограм шийдлээр Монголынхоо үзэгчдэд анх удаа толилуулсан юм.

“Цөмөөхэй ба гайхамшгийн орон” Медиа арт Балетын бүжгэн жүжигт гарах Клара охины зүүдэнд тохиолдох Хулганы орон Цасны орон, Гайхамшгийн орон зэрэг шидэт ертенцийг бодит мэт төсөөлөгдөхүйцээр бүтээн Projection Mapping, Hologram, 3D background, Video effects бүхий шинэлэг шийдэл, сүүлийн үеийн технологийг ашиглан Монголд урьд өмнө тоглогдож байгаагүй ид шидийн мэт гайхалтай уран бүтээлийг туурвихад бэлэн болоод байна.

Хаана: Степпе Арена

Тасалбарын үнэ:

  • 350 мянган төгрөг
  • 119 мянган төгрөг
  • 99 мянган төгрөг
  • 79 мянган төгрөг

Үзвэрийн хуваарь:

  • 2022 оны 12 сарын 31-ний өдөр 20:30 цагаас
  • 2023 оны 01 сарын 01-ний өдөр 17:00 цагаас
  • 2023 оны 01 сарын 02-ны өдөр 20:30 цагаас

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж